ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оюуны спортын тамирчид дэлхийн дээд амжилт тогтоолоо

    Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын долоо дахь тэмцээн энэ сарын 18, 19-ний өдрүүдэд явагдаж, улсын аваргуудаа тодруулжээ. 

    Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлсэн байна. Нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж, Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-д бичигджээ. Мөн ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй