ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэтгэцийн өвчний шалтгаан

    Таны мэдлэгийн санд:

    Дэлхийн олон оронд хүний эрүүл мэндийг доройтуулдаг шалтгааныг ойлгохын тулд анагаах ухаан болон уламжлалын үүднээс тайлбарладаг. Уламжлалт загвар нь ёрын сүнс шүглэх, хар домын арга мэтийн ер бусын, ид шидийн зүйлтэй холбоотой.

    Иймээс сэтгэл зүйч нар, сэтгэцийн эмч нар өвчин эмгэгт талаарх уламжлалт соёлын зүгээс хэрхэн ханддаггийг заавал мэддэг байх ёстой. Энэ мэдлэгээр эзэмшсэн анагаах ухааны онолын мэдлэгээ баяжуулан ашиглаж байх хэрэгтэй. Сэтгэцийн өвчин -д хүргэдэг дараах гол хүчин зүйлсийг санаж явах нь чухал:

    Амьдралын дарамтат үйл явдал. Хүний амьдрал бол янз бүрийн туршлага, үйл явдлаар дүүрэн байдаг. Заримаас нь болж хүн сэтгэл зовж дарамтанд орж болно. Ихэнх хүмүүс энэхүү үйл явдлыг даван туулж амьдралаа цааш нь авч явж чаддаг. Гэвч заримдаа үүнээс болж сэтгэцийн өвчин үүсч болно. Амьдралд дарамт учруулах үйл явдлуудад ажилгүй болох, хайртай хүнээ алдах, өрөнд орж эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд орох, ганцаардах, хүүхэд гарахгүй байх, гэр бүлийн маргаан, хүчирхийлэл, осол гэмтэл зэрэг орно.
    Гэр бүлийн таагүй байдал. Хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтын улмаас хүүхэд насаа баяр баясгалангүй өнгөрөөсөн хүмүүс цаашид насанд хүрснийхээ дараа сэтгэл гутрал, сэтгэл түгших мэтийн сэтгэцийн өвчтэй болох магадлал илүүтэй байдаг.
    Тархины өвчин. Тархины халдвар, ДОХ, толгой, тархины гэмтэл, эпилепси, тархины харвалт зэрэг өвчний улмаас оюуны хомсдол, тэнэгрэл, сэтгэл хөдлөл өөрчлөгдөж болдог. Тархины ямар эмгэгийн улмаас үүсч байгаа нь сэтгэцийн олон өвчин дээр одоогоор нарийн тогтоогдоогүй байна. Гэхдээ сэтгэцийн олон өвчин тархин дахь дохио дамжуулах химийн бодисын өөрчлөлтийн улмаас үүсдэг болохыг судалгаагаар нотолсон байна.
    Удамшил буюу ген. Сэтгэцийн хүнд өвчин үүсэхэд удамшлын хүчин зүйлүүд нөлөөтэй байдаг нь тогтоогдсон. Гэвч эцэг эхийн нэг нь сэтгэцийн өвчтэй байхад хүүхдэд сэтгэцийн өвчин үүсэх магадлал маш бага байдаг. Учир нь чихрийн шижин, зүрхний өвчний нэгэн адил эдгээр эмгэгийн үүсэхэд орчны хүчин зүйл нөлөөтэй байдаг байна.
    Биемахбодийн өвчин. Бөөр, элэгний дутагдал мэтийн биемахбодийн өвчнүүд заримдаа сэтгэцийн хүнд өвчнийг үүсгэдэг. Зарим эмийн бодис (тухайлбал цусны даралт ихдэх өвчинд хэрэглэдэг эм) сэтгэл гутралыг үүсгэж болно. Ахимаг насны хүмүүс зарим эмийг өндөр тунгаар хэрэглэхэд дэмийрэл үүсгэж болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй