ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЯС УРГАЛТ НЬ НАСЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ

    Яс ургалт ба сийрэгжилт нь нийгэмд хамгийн өргөн хүрээтэй байдаг ба нас даган ихэсдэг өвчин юм. Анагаах ухаанд яс ургах өвчнийг ясны чанар өөрчлөгдөх, хөгшрөлийн процесстой холбон үздэг. Хятадын дорнын анагаах ухааны ёсонд чийг нойтон зэрэг цаг агаар удаан нөлөөлснөөс энэ өвчин үүснэ гэж үздэг. Энэ өвчнийг ярилцахын өмнө яс буюу ясны бүтэцтэй танилцъя.

    Хүний яс нийт 206 хэсгээс бүрэлдэж эдгээр нь хоорондоо нягт холбогдон арьс булчингийн оролцоотойгоор хүний биеийн гадаргуу буюу араг ясан хэлбэр дүрсийг буй болгодог. Энэхүү араг яс нь бүх биеийг бусдаас тусгаарлан хамгаалж, тархи, сав зэрэг дотоод эрхтнийг хамгаалалтын байдалтай болгодог. Мөн аливаа хөдөлгөөн ба амь насны суурь түшиг болно. 25 нас хүрч араа шүд унахад, ясны бойжилт дуусвар болж, энэ цаг үеэс л эхлэн ясны чанар, хатуу зөөлөн, өнгө будаг зэрэгт аажмаар өөрчлөлт орж хөгшрөлт явагдах болно.

    Энэ цаг хугацаанаас эхэлж даарч хөрөх, ачаапал хэтрэх, гэмтэл авах, шим тэжээл дутах зэрэг олон олон шалтгаанаас болж ясны түвшинд, үе мөчинд адил бус хэмжээгээр яс ургах, шохойжих өвчний анхны илрэл гардгийг яс ургалт шохойжилт гэж нэрлэдэг. Яс ургалт ба сийрэгжилт нь ясны үндсэн тэжээл болох калыди, фосфор, магни, цайр зэрэг микро элемент амин дэмтэй ихээхэн холбоотой байдаг. Иймээс суугаа байршлын ажилтай хунд Хүзүү, нурууны шохойжил үүсэх, байнгын зогсоо ажилтай хүнд хөлийн өсгий буюу өвдгөнд яс ургах, байнгын хөдөлгөөн багатай хүмүүст хөдөлгөөний дутагдлаас болж яс хэврэгшин муудах, хүйтэн нойтон зэрэг нөхцлөөс болж яс үений ерөнхийлсөн чанартай өвчнүүд үүсэх тал байдаг.

    Гэмтэл ба үе мөчний бусад өвчин нь яс ургалт сийрэгжилтийг үүсгэх хүндрүүлэх тал бас бий. Иймээс энэ чиглэлийн өвчин байвал цаг тухайд нь сайн эмчлэх шаардлагатай. Яс ургалт ба сийрэгжил удаж архагшвал нуруу нугас -ыг дагасан мэдрэлийн судас ба ёзоорыг гэмтээж гар хөл бадайрах, түнх гуяа дагасан өвдөлт үүсэх, хүзүү шил хөшиж, толгой эргэх, нуруу бэлхүүсээр өвдөх, булчин шимшрэх, өвдөг, гарын тохой өвдөж үрэвсэх мэтчилэн олон өвчин болон өргөждөг. Үрэвсэл ч юм уу, мэдрэл ч юм уу, яс ч юм уу гээд учир начир нь олдохоо байж олон хавсарсан, холилдсон нийлмэл архаг гэм болж хөгжих тал бий.

    Иймээс яс үе мөчний өвчнийг эрт оношилж нухацтай эмчилгээ хийхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг эзэмших нь туйлийн чухал байна. Хүүхдийн өсөлт бойжилтыг бүрэн төгөлдөр авахуулах нь тун чухал. Үүнийг анхаарахаас гадна дунд нас хүрч, хөгшрөлтийн процесс явагдахаас өмнө нэмэгдэл тэжээлийг хоол хүнсэндээ илүү авч байгаарай гэж хэлэх байна. Мөн яс ургалт ба сийрэгжилт нь даарах, хөрөх, ажил мэргэжил зэргээс болох нь их бий.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй