ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гялалзсан эрүүл үстэй болох энгийн арга

    Зуун настын найрлага нь үсийг ургуулах, унахаас сэргийлэхээс гадна цагаан үсний ургалтыг удаашруулж, гялалзсан өнгөлөг болгох  үйлчилгээтэй. Нас ахихтай зэрэгцээд цагаан үс нэмэгдэх нь хүмүүст санаа зовоосон асуудал болдог.  Хуйхны меланины пигментийн хэмжээ буурснаар цагаан үс ургадаг гэж хэлэгддэг. Зуун настанд агуулагддаг амино хүчлийн төрлүүд нь хуйхны бодисын солилцоог идэвхжүүлж, меланины пигментийн нийлэмжийг идэвхжүүлдэг учраас цагаан үсний ургалтыг удаашруулах үйлчилгээтэй юм. Мөн үсийг гялалзсан эрүүл болгох шидтэй юм. 

    1. Тасалгааны зуун настаар үсээ торго шиг болгож болно. Танд нэг ширхэг салаа байхад болно.

    2. Зуун настаа голоор нь хуваагаад шүүсийг нь ялган авах хэрэгтэй.

    3. Шүүсээ холигчид хийгээд сайтар хутга.

    4. Хутгасан шүүсээ аяганд хийгээд таван минут амраах хэрэгтэй.

    5. Ингээд бэлэн болсон маскаа хуурай үсэндээ түрх.

    6. Зориулалтын торон малгай өмсөхөө бүү мартаарай

    7. Ингээд 15 минутын дараа та үсээ бүлээн усаар угаагаарай. Ганцхан угаалтын дараа таны үс торгомсог бас өнгөлөг болох болно. 

    Эх сурвалж: www.wikihow.com

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй