ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдээ хөхнөөс хэрхэн гаргах вэ?

    Эхийн сүүгээр хүүхдийг 6 сар хүртэл нь дагнан хооллох ёстой бол 6 сар хүрэхэд хүүхдийн аажмаар нэмэлт хоолонд оруулан үндсэн хоол эхийн хөхний сүү байхын зэрэгцээ нэмэлт хоолыг өгч байх нь хүүхдийн өсөлт хөгжилд зөв явах үндсэн нөхцөл болдог. Энэ хугацаанд хүүхдийн ходоод гэдэс хоолыг хүлээн авч боловсруулах чадамжтай болсон байх тул 1 наснаас эхлэн хоол өгч хажуугаар нь хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ. Эхийн хөхийг хүүхдийг 2 нас хүртэл нь хөхүүлэх нь тохиромжтой гэж үздэг. 2 наснаас хүүхдийг хөхнөөс гаргаж болно гэсэн үг. Хүүхэд хөхнөөсөө гарах нь хамгийн хайртай зүйлээсээ хагацах мэт хүнд давааг туулах шаардлагатай болдог. Бид өөрсдөө гэнэтийн зүйлийг даван гарахад хүнд байдаг шүү дээ. Энэ л мэдрэмж сэтгэлзүйн хүнд даваа хүүхдэд бий болдог. Тиймээс хүүхдийг хөхнөөс гаргахын тулд тэдэнд тодорхой хэмжээний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй байдаг. 

    Хүүхдийг хөхнөөс гаргахын тулд

    • Хүүхдийг тогтмол сайн хооллох. Энэ нь хүүхэд өлсөлтөө дарахын тулд үйлж хөхөө хөхөхийг хүсэх хүсэл бага турүүлнэ.
    • Хүүхдийг тайван байлгах. Хүүхэд тайван үедээ тоглож наадахад илүү цагийг зарцуулна. Айсан үедээ хүүхэд ээждээ тэврүүлж, хөхөө хөхөж тайвшрал авахыг хүсдэг.
    • Дааруулахгүй байх. Хүүхдийн орчин дулаан, тайван тусам хүүхэд хэн нэгэнд тэврүүлж наалдахыг үл хүснэ.
    • Хүүхдэд өөрт нь том болж байгааг үе үе сануулна. Том болж байгааг өөрийнх нь багийн зураг болон бичлэгийг үзүүлж жоохон байхдаа хийж байгаа үйлдэл болон хооллолтыг нь хэлж харьцуулах. Ж.нь: миний хүү жоохон байхдаа жихэвч хэрэглэж, шээж баахаа хэлж чадахгүй, бас хоол нь зөвхөн ээжийнх нь хөхний сүү л байсан байхыг тодруулан хэлэх хэрэгтэй.
    • Хүүхэдтэйгээ  хоёулахнаа байгаа үедээ нүд рүү нь харж байгаад хүүхэддээ: миний хүү\охин том болж байгаа учраас одоо ээжийнхээ мөөмийг хөхөхөө болих цаг нь ирэх болж байна. Жоохон үедээ хөхөж байсан бол одоо хоол идэж чадаж байна, ааруул хүртэл хазаж хагалж чаддаг мундаг шүдтэй болж. Тиймээс миний хүүд нэг өдөр дохио ирэх байх. Тэр үед 2лаа гарах болох нь гэж хэлж ярилцах. Энэ үед хүүхэд өөрөө дүгнэлт хийж аливаа зүйлийг хэлэхийг та анхааран сонсох хэрэгтэй.
    • Хүүхдийн өөрийнх нь хэлсэн эсвэл та өөрөө хийхээр төлөвлөж байгаа зүйлээ урьд нь ярьсан ярилцлагаа дахин 2-3 удаа та 2 ярилцан, ярих үед тань хүүхэд өөрөө зарим зүйлээ дурьддаг болсон байх шаардлагатай. Энэ нь та гэртээ амралтын өдрүүдэд байх бол хүүхэд асудлыг тайвнаар шийдэхэд тааламжтай.

    • Дээрхи яриа өрнөдөг болсон болон ярисан өдрөөс хойш 2-3 хоногт тухайн том болсонг илтгэх шинж гарч хүүхэд өөрөө түүнийг таньд сануулбал маш сайн байна. Үгүй бол та сануулан та 2 дүгнэлт хийх хэрэгтэй. Хүүеэ ээж хүү \охин 2ын ярьсан зүйл байна. Үр минь ямар хурдан том болж байнаа гэж хайрлаж байгаагаа илэрхийлэх.
    • Та хүүхдээ өрөвдсөн ч тэсэх шаардлагатай. Энэ нь таны хүүхэд цаашид амласнаа биелүүлэх, тэвчээтэй байх хамгийн анхны алхам болно. Та шийдлээсээ буцан өрөвдөж дахин хөхүүлэх нь хүүхэд итгэл үнэмшил гэгч байдаггүй болохыг илтгэх болно.
    • Одоо дүгнэлтээ та 2 дахин дүгнэж шийдэл гаргах. Хүүхэд магад хөхөө хөхөхийг хүссэн үед том болсонг хүүхдэд сануулан, шийдлээ баримтлахыг ээж сануулан, хүүхэд шийдвэртээ үнэнч байхаар инээн дуусгаж байхаар төлөвлө.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй