ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Кайли Женнер өөрийн реалити шоутай болно

    Кардашьян-Женнер гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли тун удахгүй өөрийн гэсэн спин-офф реалити шоутай болно. "Life with Kylie" хэмээн нэрлэгдэх нийт найман ангитай шинэ төсөл E! сувгаар энэ зун цацагдахаар төлөвлөгджээ. The Hollywood Reporter сэтгүүлийн мэдэгдэж буйгаар уг шоу нь Кайлигийн хувийн амьдрал, найз нөхөд ба гэр бүлийг нь харуулахаас гадна, Kylie Cosmetics брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

    "Сүүлийн хоёр жил миний хувьд үнэхээр гайхамшигтай аялал байлаа. Хамгийн гол нь би шүтэн бишрэгчдийнхээ зүгээс маш их дэмжлэг авсан. Энэ шоуны ачаар би өөрийн хувийн амьдрал ба ажлын төслүүдээ дэлгэрэнгүй танилцуулж, хөшигний ард юу болдгийг харуулах боломжтой болно" хэмээн Кайли Женнер The Hollywood Reporter сэтгүүлд ярьжээ.

    Кайли мөн ээж Крис Женнер ба Райан Сикрест нарын хамтаар шоуны ерөнхий продюсероор ажиллах юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй