ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гадаадад суугаа иргэд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх боломжтой

    УИХ-аас баталсан товын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болно. Үүнтэй холбогдуулж гадаадад байгаа сонгогчдын саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр авах аж. Энэхүү ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улсад нийт 46 салбар комисс байгуулахаар болсон байна. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс хамтран өчигдөр онлайн сургалт зохион байгуулжээ. Сургалтыг нээж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ "Сонгуулийн хууль тогтоомж, журмыг сайтар судлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой төсөв, зардлыг журмын дагуу зөв зүйтэй зарцуулах, санал авах өдөр цагийг хатуу баримталж ажиллах, бичиг баримтын хөтлөлтөд анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй