ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та нар чадахгүй бол дараагийнх нь шийдэж л таараа!

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэлж байна. Түүний хувьд чуулганы нээлтэд үг хэлж байгаа сүүлийн жил юм. Тэрбээр Ерөнхийлөгч болсноос хойш гуравдахь парламент гэдгийг онцлоод хариуцлагагүй байдлын тухай ярьсан.

    1. Хариуцлага

    • Хариуцлагын тухай хуулиа баталж хэрэгжүүл
    • Албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог байх ёстой.

     2. Төр нь бизнесээсээ ангижир

    • Манай бүх яам агентлаг,төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендэр хөөцөлддөг барилга барьдаг болж жинхэнэ утгаараа төрийн байгууллага байхаа больсон.
    • Албан тушаалтны шийдвэр, тамганы дардас, гарын үсэг бүхэн бизнес болсон.Тиймээс  хямралаас гаръя гэвэл төр нь бизнесээсээ салах хэрэгтэй.

      3. Төрийн нүсэр аппарат

    • Төсвөө тана
    • Нэг хүний ганцаарчилсан шийдвэр гаргадаг байдлыг зогсоо. Сайдын ганцаарчилсан эрхүүдийг төрийн нарийн бичгийн дарга үүрэг өгөх ёстой.
    • Төрийн байгууллага төрийн өмчит компани шиг ажиллаж байна.
    • Төрийн нүсэр аппаратаа багасга: 2006 оноос хойш 60 мянган хүнээр төрийн алба томорсон. Заан биетэй хулгана хөлтэй төр болчихоод байна.
    • Төрийн албан хаагчийн ёс зүй

     3.1 Улс төрийн намд тогтсон буруу хандлагаа өөрчил

    • Болохгүй зүйлсийн ихэнх нь намуудтай холбоотой. Улс төрийн намын тухай хууль буцчихаад байгаа. Би Та бүхний оронд байсан бол энэ төслийг хамгийн түрүүнд барьж авах байсан.
    • Сонгогдсон суудал сандалдаа л зөвхөн үйлчлэх юм бол гишүүд Та бүхэн түүхээс арчигдана.

     4.Засгийн газрын эрхийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй байна

    • Улсаараа шаварт суучихсан байсан ч Гүйцэтгэх засаглал нь улсынхаа төлөө гүйж л байх ёстой. ЗГ ямар ч эрсдлийг сөрж зоригтой ажиллах ёстой, гэтэл өнөөг хүртэлх ЗГ-ууд албан суудлынхаа төлөө л нийгэмд таалагдах гэж ажилласаар ирсэн.

    Ажлаа олигтой хийхгүй бол АН байгаа шүү гэсэн санаа

    • Өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засах биш давтах хандлага байгаад би хувьдаа санаа зовж байна: Халаа сэлгээ
    • Аль ч нам гарсан ялгаагүй гэсэн сэтгэлгээг няцаа.
    • МУ-ын авлигад өгөх ОУ-ын дүн өмнөхөөсөө дордож болзошгүй болсон гэх дохиог Транспэренси өглөө.
    • Зээлжих зэрэглэл өсөх ёстой. Өмнө нь байсан В, В+ зэрэглэлд очих ёстой.
    • Төмөр зам, дэд бүтцээ өргөтгөх чиглэлээ үргэлжлүүлэх хэрэгтэй.

    МУ-Д АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙГАА АСУУДАЛ:

    1. Хар тамхи: Төв суурин газрын сурагчдын 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөж байна, өртөх магадлалтай байна. Хар тамхийг хаяа хатавчиндаа бүү ойртуул гэж би өмнө нь хэлж байсан. Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах ёстой.
    2. Үр хөндөлт: Сүүлийн 30 жилд 1 сая монгол хүнээ энэ шалтгаанаар эхийнх нь хэвлийд алсан. Үр хөнддөг элдэв эм, бодисын хэрэглээ замбараагаа алдаж, олон эмэгтэй ноцтой хохирч байна. Ээж болох хосгүй хувь заяа, эрхэнд нь хүрдэг энэ явдлыг цэгцэл, тодорхой бодлого гарга. Бүрэлдэж байгаа монгол хүний амийг таслах эрх хэнд ч байхгүй. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гойд анхаар. 

    УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ, БОЛОХГҮЙГ БҮТЭЭХ ХЭН ХҮНД ОЛДДОГГҮЙ ХОВОР ХУВЬ ЗАЯАГАА ЭДЭЛ, ГИШҮҮД МИНЬ!

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй