ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    СТА П.Хэрлэнгийн анхны бие даасан тоглолт 4-р сарын 7-нд UB Palace-т

    "Гранд" уран бүтээлийн нэгдлийн дуучин, дууны үг зохиогч СТА П.Хэрлэн “Анд минь чамайг үгүйлэх юм” анхны бие даасан тоглолтоо 4-р сарын 7-ны өдөр толилуулах гэж байна. “Дорнын уудам хязгаар” цомгоо 2010 онд гаргаснаас хойш дуучин П.Хэрлэн уран бүтээлийн тайлангаа анх удаа тавьж байгаа нь энэ юм. “Анд минь чамайг үгүйлэх юм” тоглолтод "Никитон", "Хурд", "Камертон", "Sweetymotion", "Чоно" хамтлаг, Б.Сарантуяа, Харангын Ц.Чука, Б.Дашдондог, Б.Чинбат, С.Сэрчмаа, Б.Номин-Эрдэнэ, Т.Дэлгэрмөрөн, Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулна. Эдгээр хамтлаг дуучид СТА П.Хэрлэнгийн үгийг нь зохиосон, олон түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлээрээ үзэгч таны сонорыг мялаана. “Анд минь чамайг үгүйлэх юм” тоглолт дуучин П.Хэрлэнгийн анхны бие даасан тоглолтоос гадна 100 хувь амьд тоглолт гэдгээрээ онцлогтой. Монголын шилдэг хөгжимчид болох гитарчин Д.Өлзий-Орших, даралтат хөгжимчин н.Болор-Уянга, басс гитарчин н.Цогоо, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын симфони найрал хөгжим оролцоно. СТА дуучин П.Хэрлэнгийн анхны бие даасан “Анд минь чамайг үгүйлэх юм” тоглолтын тасалбарыг UB Palace-ийн билетийн касс болон ticket.mn сайтаар худалдаж байна. Түүнчлэн 86261017 дугаарын утсаар холбогдож тасалбарыг үнэгүй хүргүүлэх боломжтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй