ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ардчилсан намын дотоод сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

    Өнөөдөр Ардчилсан намын дотоод сонгуулийн урьдчилсан дүнг тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд нар сэтгүүлчдэд танилцууллаа. АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуульд 152 800 гишүүн санал өгөх эрхтэйгээс 78 хувийн ирцтэй байжээ.

    Үндэсний бодлогын хорооны 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод сонгуулийн өмнө дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасагдсанаар 507 нэр дэвшигч 380 суудалд өрсөлдсөн байна. Аймаг, нийслэлийн даргад өрсөлдөн сонгогдсон хүмүүсийн нэрийг урьдчилсан байдлаар танилцуулав. Тодруулбал, Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй