ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зураг даръя, найзтай больё

    "Инстаграм" сонирхогчдын ээлжит #WWIM15 уулзалт 3-р сарын 25-нд боллоо. Энэ удаагийн уулзалтаар хотын өвөрмөц зарим газруудаар бяцхан аялал хийн, гэрэл зураг авч сонирхолтой яриа өрнүүллээ. "Инстаграм" компаниас 2010 оноос хойш албан ёсоор өдөр товлож дэлхийн өнцөг булан бүрт  WorldWide Instameet уулзалтыг нэгэн зэрэг зохиож ирсэн. Гол төлөв хавар, намрын улиралд зохиогддог энэ уулзалтыг Монголын гэрэл зураг сонирхогчдын Instameet Mongolia бүлгэм 2015 оноос идэвхтэй зохион байгуулсаар байна.

    Өмнөх уулзалтууд нь 

    WorldWide Instameet11 - "Найрамдал" зуслан

    WorldWide Instameet12 - Тэрэлж, мэлхий хад

    WorldWide Instameet13 - Салхин парк

    WorldWide Instameet14 - "Санзай" зусланд болж байжээ. 

     

      

    Энэ удаагийн уулзалтад 70 орчим залуус оролцож "Инстаграм"-д нийтэлсэн сонин содон зургуудынхаа тухай санал бодлоо солилцон, зургийн эзэнтэй халуун дулаан яриа өрнүүлсэн амьд, халуун дулаан уулзалт болсон юм. #WWIM15❤️ нь "сайхан сэтгэл" буюу "kindness" сэдэвтэй байсан бөгөөд оролцогчид бие биедээ сайхан сэтгэгдэл төрүүлж чин сэтгэлийн бэлэг солилцсон онцлогтой байснаас гадна уулзалтад хөл хүнд залуу бүсгүй, цэргийн албанаас чөлөө авч уулзалтыг зорьж ирсэн цэрэг эр зэрэг олон сонирхолтой хүмүүс нэг дор цугларсан байлаа.


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй