ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ээжийгээ санасан 7 настай хүү машин хулгайлан зугтжээ

    Хөвсгөл аймгийн Ханх суманд 7 настай хүү хүний машин хулгайлж жолоодон Хөвсгөл далайн мөсөн дээгүүр 130 км газар яваад айлын хашаа мөргөн зогссон хэрэг гарчээ. Тухайн үед мөс зузаан хөлдсөн, машины  шатахуун дуусаагүй, ямар нэг эвдрэл гэмтэл гараагүй бөгөөд хүү эсэн мэнд үлдсэн аж. Хүүгийн аав 7 настай хүүдээ машин барихыг зааж өгдөг байснаа цагдаагийнханд хэлсэн байна. Харин хүү Хатгал сумруу явсан ээжийгээ санахдаа машин жолоодож явсан хэмээн ярьжээ. Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд машин жолоодож эрсдэлд оруулсан эцэг эхийг торгож, машины эзэнд учирсан хохирлыг барагдуулсан байна. Хэрвээ хулгайлагдсан машинд бензин хангалттай байгаагүй, эвдрэл гэмтэл гарч зогссон бол эрлийн баг хүүг олохоос өмнө амь нас, эрүүл мэндээр хохирох эрсдэлтэй байв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй