ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Яг түүн шиг-2” шоуны оролцогчид хэн байх вэ?

    “Боловсрол суваг” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр 2016 онд “Яг түүн шиг” шоуг үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл дэлхийн оддыг нэг тайзнаас харах боломжтой тус шоуны хоёр дахь дугаар улирал ирэх сарын 2-нд эхлэх гэж байна. Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар дуучин А.Хишигдалай, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами нар оролцох бол найм дахь оролцогч нууц бөгөөд “нууц эрхэм” хэн болохыг шоуны эхний дугаар дээр зарлах аж.

     “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ болон шигшээ тэмцээний оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэхээр болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй