“Эх дэлхийн цаг” маргааш тохионо. 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7,000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжиж чаджээ.
Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэх утга санааг илэрхийлсэн хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-аас санаачлан хэрэгжүүлж олон нийтийг нэгдэхийг уриалсаар ирсэн.
Энэ жилийн "Эх дэлхийн цаг"-ийн кампанит ажлыг БОАЖЯ-наас санаачлан маргааш буюу 25-нд 20.30 цагаас 21.30 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр "Лаатай үдэш"-ыг зохион байгуулах юм.
Бэлгэдлийн тайлбар
Лаа асаах нь "Эх дэлхийн цаг"-ийн гол үйл ажиллагааны чухал илэрхийлэл бөгөөд энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, гэрэл гэгээтэй ирээдүйг бэлгэдсэн утга агуулгатай.
60+ хэмээх бэлгэдэл нь өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт