Өнөөдрөөс нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчдог болно. Тодруулбал, нийслэлийн нийтийн тээврийн автобусыг мөнгө хураагчгүй болгож, мөнгөний хайрцаг, эсвэл цахим картаар төлбөрөө хийх системд шилжүүлсний улмаас хяналт алдагдаж, төлбөрийн картгүй иргэд хайрцагт дутуу мөнгө хийх болсон тул мөнгөний хайрцгийг бүрмөсөн хурааж авахаар болжээ. Одоогийн байдлаар нийслэлийн 1100 нийтийн тээвэрт цахим тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд өнөөдрөөс буюу энэ сарын 24-нөөс автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж эхлэх аж. Улмаар ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн зорчигчдыг зөвхөн картаар зорчуулна гэсэн үг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт