ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Анхзул Олон улсын балетын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    “Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч Б.Анхзул “The World Ballet Trial” (Tokyo stage-2)” олон улсын тэмцээний 10-13 насны ангилалд оролцож Хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр Сингапур, Япон, Шанхай, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү эхний гуравт шалгарсан байна.

    Балетчин охиныг тэмцээндээ амжилттай оролцоход нь удирдах багшаар Н.Энхтуяа багш болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажиллажээ.

    Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарч байжээ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй