ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дунд сургууль Snapchat –ийн IPO-гоос 24 сая ам.доллар олжээ

    АНУ-ын Калифорнийн нэгэн дунд сургууль “Snap Inc” компанийн IPO-гоос  24 сая ам.доллар олсон тухай Bloomberg мэдээлжээ. Маунтин-Вьюгийн дунд сургуулийн захирал Саймон Чиугийн ярьснаар Snap-ийг дөнгөж зах зээлд гарч байх 2012 онд Сургуулийн зөвлөлийн шийдвэрээр 15,000 ам.долларыг тус компанийн гарааны хөрөнгөд зориулжээ. Энэ тухай саналыг нэгэн сурагчийн аав гаргажээ. Тэр хүн эрсдлийн хөрөнгө оруулагч аж.

    Энэ сургууль эзэмшиж буй хувьцааныхаа гуравны хоёрыг зарахдаа нэг ширхэгийг нь 17 доллароор худалджээ. Snapchat-ийн IPO энэ оны гуравдугаар сарын эхээр зах зээлд гарсан бөгөөд нэг ширхэг хувьцаа нь 17 ам.долларын үнэтэй байсан ч удалгүй үнэд орж 24.48 ам.доллар болон 44 хувиар өсчээ.

    Энэ тооцоогоор, тус компанийг зах зээл дээр 28.3 тэрбум ам.доллароор үнэлж байна. Facebook-ээс хойш өндөр технологийн салбарт нэг ч компани ийм том IPO гаргаж байсангүй.

    Эх сурвалж: Mongolianeconomy

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй