ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    10 жил (2007-2017): Бүх цаг үеийн шилдэг IPhone-ийг тодруулжээ.

     
    Нийт 15 удаа шинэчлэгдсэн iPhone утасны загвар бүр өөрийн гэсэн онцлогтой байсан. iPhone-ийг үзэн ядсан ч, хайрласан ч “Apple” хэрхэн фантастик утас бүтээхээ мэддэг. Тэгвэл тэднийг хэрхэн чансаагаар нь жагсаах вэ? Мэдээж үүнд загвар дизайн биш онцлог агуулгыг авч үзсэн байна.


    15. iPhone 5C
    iPhone 5C төрөл загваруудынхаа дунд хамгийн хямд материалаар бүтээгдсэн ч үнэ цэнэтэй хэвээрээ байна. Мөн хэзээ гарна гэж төсөөлөөгүй өнгөний сонголттой.


    14. iPhone 3GS
    2009 онд худалдаанд гарсан энэ утас өмнөх загварын iPhone 3G-ээс 2 дахин хурдан байжээ. Мөн камерын нягтаршил сажирснаас гадна бичлэг хийх боломжтой болсон байна.



    13. iPhone 4S
    S загварууд мэдээж өмнөх загваруудаас үзүүлэлт сайжирсан байдаг. iPhone 4S ч тийм л байсан. Түүний гол онцлог нь хоолой танин туслагч Siri.



    12. iPhone 5S
    iPhone 5S-ийн ID/хурууны хээ мэдрэгч ухаалаг утасны зах зээлийн халуун сэдэв болж байв.



    11. iPhone 6S Plus
    3D дэлгэц мэдрэгчтэйгээс гадна сүпер хурдан хурууны хээний сканнертай. Гэрэл голдоггүй бас бичлэг хийхэд илүү тогтвортой болдог.


    10. iPhone 7
    Түүнийг хэзээ тэнилцуулах, ямар байх тухай мөн ч олон таамаг гарсандаа. Хамгийн анхаарал татах онцлог нь wireless чихэвч байв.



    9. iPhone 6S
    “Apple”-ийн 2015 онд гаргасан хамгийн сайхан бүтээл гэж хэлж болно. Хүрэнгүүт мэдрэх 3D дэлгэц болон хөнгөн цагаан материал нь түүнийг алдаршуулна.


    8. iPhone 6 Plus
    5.5 инч дэлгэцтэй “аварга” iPhone. Тэгсэн хэрнээ асар хөнгөн.


    7. iPhone SE
    Загвар дизайны хувьд iPhone 5-аас эрс өөр, тэгсэн хэрнээ 4 инч дэлгэцтэй. Карманд багтаахад амар, шинэлэг загвар.


    6. iPhone 7 Plus
    Хоёр камертай, теле фото, өргөн өнцөгтэй нь зурагчин хүний мөрөөдлийн ухаалаг утас гэмээр.


    5. iPhone 6
    4.7 инчийн өргөн дэлгэцтэй ч гарт барихад эвтэйхэн байдаг энэ утсанд дургүй хүн байхгүй биз.


    4. iPhone 3G
    Найман жилийн өмнө танилцуулж байсан iPhone 3G-г барьдаг хүн одоо ховор. Гэвч тэрээр “Apple”-ийн хувьд жинхэнэ баатар юм. iOS 4 үйлдлийн системтэй, 3G дата дэмждэг, хамгийн гол нь App Store-д холбогдсон байв.


    3. iPhone 4
    Шилэн артай, метал антентай, Ретина дэлгэцтэй энэ утас өмнөх загваруудыг хол хаясан байж билээ.


    2. iPhone
    Дэлхийн хамгийн анхны iPhone шүү дээ. Түүний давуу талуудыг нэрлээд барахгүй тул “iPhone гараагүй байсан бол өнөөгийн ухаалаг утасны хөгжил хаана байх байсан бэ?” гэж асууя.


    1. iPhone 5
    Бүх цаг үеийн шилдэг iPhone-ийг iPhone 5 гэжээ. Яагаад? Мөнгө. Чамин загвартай, сүпер нимгэн энэ утас олон фаакт, шүүмжлэл дагуулсан ч хамгийн олон борлогдож, одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Бусад загваруудаас харьцуулшгүй хямд шүү.
     
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй