ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Самсунг эвхдэг гар утас гаргана

    Гар утасны салбарт хамгийн удаан яригдаж байгаа сэдэв бол Самсунгийн эвхдэг гар утас гэж болно. Эвхэж, дэлгэж болдог ухаалаг гар утасны тухай яриа домог мэт яригддаг ч одоо болтол биетээр харсан хүн байхгүй. Тэгвэл саяхан Өмнөд Солонгосын Korea Herald сонинд бичсэнээр Самсунг ийм гар утсыг энэ оны сүүлээр танилцуулж магадгүй болжээ.

    Сонинд мэдээлснээр эвхдэг гар утасны туршилтын загварыг ойрын хүрээний түншүүддээ өгч хэрэглүүлж, санал хүсэлтийг нь авч байгаа гэнэ. Цөөн тооны загварыг 2017 оны сүүлээр зах зээлд гаргасны дараа 2018 оны эхээр масс үйлдвэрлэлд шилжүүлэх тухай мөн мэдээлсэн байна.

    Эвхдэг гар утас нь хэрэглэх үедээ том дэлгэцтэй болдог, хэрэглээгүй үедээ халаасанд хийхэд авсаархан байхаар бүтээгдэх юм. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Mobile World Congress чуулганы үеэр цөөн туршилтын загварыг томоохон гар утасны операторуудад үзүүлсэн гэсэн мэдээлэл бас таржээ.

    Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Самсунг компани ийм эвхдэг гар утасны патент авсан тухай бичиг баримт дэлгэгдсэн юм. Уг материалд үзүүлсэн зураглалыг энд үзүүлэв.

    Гэхдээ патент авна гэдэг нь яг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон гэсэн үг биш юм. Ядаж л ийм санаа байгааг нь илэрхийлж байна.

    Эх сурвалж: Techinsider

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй