ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Талийгаачтай сэлфи хийх, ярилцах боломжтой апп зохион бүтээжээ

    Өмнөд Солонгосын “Elrois” компани өөд болсон гэр бүлийн гишүүнтэйгээ сэлфи хийх, ярилцах боломжтой апп бүтээсэн нь энэ 7 хоногийн сошиал трэнд болж байна. Апп-ийг ажиллуулахын тулд тус компани дээр очиж бурхан болоочийн 3D аватар дүрсийг хэвлүүлэх ёстой аж. Хиймэл оюун ухаан хүмүүсийг сэлфи хийгээд зогсохгүй аватартай нь ярилцах боломж олгож байна.

    3D аватар дүрсийг тухайн хүнийг амьд сэрүүн байхад эсвэл амьсгал хураасны дараа хэвлүүлэх боломжтой байна. Апп-ийг зохион бүтээгч Eun Jin Lim ярихдаа “Энэхүү апп-ийг гэр бүлийн гишүүнээ алдсан хүмүүст зориулж бүтээсэн. Би хэдэн жилийн өмнө эмээгээ алдсан бөгөөд түүнтэй авахуулсан зураг байгаагүйд маш их харамссан. Хайртай хүмүүстэйгээ байсан дурсамжийг энэ апп сэргээх болно” гэжээ. Мөн тэрээр “Энэ бол хуурамч дурсамж биш. Дүрсийн хувьд 3D аватар бөгөөд бодит харилцаа нь бидний ой ухаанд оршин буй. Энэ апп-ыг юу гэж хүлээж авах нь хүмүүсийн санал бодлоос шалтгаална” гэсэн байна.

    Зарим хүмүүс өөд болсон хүний дүрсийг хэвлүүлэхийг зохисгүй гэж үзэж байгаа ч сонголт хэрэглэгчийнх хэмээн зохион бүтээгчид ярьжээ. 

    Эх сурвалж: IPhone center

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй