ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

    Етөнцийн амьд сарнай болсон бүсгүйчүүд цэцгэнд дарагдах өдөр айсуй. Тэгвэл бүсгүйчүүд маань өнгө үзэмж төгс цэцгийн баглаагаа хэрхэн шинээр нь хадгалж, удаан хугацааны турш нүдээ баясгахаа мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Бид танд цэцгийн баглааг шинээр нь хадгалах чухал аргуудыг хүргэж байна. 

    1. Өрөөний температур тохируулах

    Амьд цэцгийг шууд тасалгааны хэмд тавибал амархан хатдаг. Тиймээс аль болох бага багаар дасгаж байгаад өрөөндөө оруулаарай.

    2. Навчийг нь авах

    Цэцгээ удаан хадгалахыг хүсэж байгаа бол усанд орох ишний навчийг аваарай. Усанд байгаа навч маш хурдан муудаж цэцгийн бусад хэсгүүдэд муугаар нөлөөлдөг байна.

    3. Ишийг нь тайрах

    Хурц иртэй зүйлээр цэцэгнийхээ доод ишийг тайрна. Голт бор гэх мэт хатуу цэцэгний ишийг тайрахад жаахан хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ удвал гэх мэт зөөлөн цэцгийн ишийг тайрахад хялбархан байдаг билээ.

    4. Зориулалтын уусмал бэлтгэх

    Цэцгээ шинээр нь хадгалахын тулд усанд нь зориулалтын уусмал хийх хэрэгтэй. Үүнийг та цэцгийн дэлгүүрээс худалдан авч болно. Хэрэв ийм боломж байхгүй бол ваартай усандаа нэг ёотон хийчихэд болох юм.

    5. Аспирин хийх

    Аспиринтай ус мууддаггүй. Тиймээс нэг ширхэг аспиринийг таллаж, нухаад ваартай усандаа хийгээд сайтар хутгаж өгөөрэй.

    6. Sprite ундаатай усанд хийх

    Савтай усандаа Sprite ундаа хийнэ. Энэхүү уусмалдаа цэцгээ хийж тавихад  14 хоног шинэ хэвээрээ байх нь.

    7. Цэцгээ халаах

    Зарим нэг цэцгийг ваартай усанд хийхээсээ өмнө ишнийх нь ёроолыг час халуун усанд хэсэг дүрээд авах хэрэгтэй. Ингэснээр цэцэгний шүүс гадагш ялгарахгүй болж, дотроо хадгалагдан үлддэг. Ийм цэцэг илүү удаан шинээрээ байна шүү дээ.

    8. Тасалгааны хэм

    Цэцгийг гэрэлтэй өрөөнд хадгалах нь зүйтэй. Гэхдээ нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Шөнийн цагаар цэцгээ чийгтэй, сэрүүн газар хадгалах бөгөөд 17-18 хэмд байлгах нь зөв. Ингэснээр цэцэг удаан хугацаанд шинээрээ байдаг ба харин 22 хэмээс дээш температуртай өрөөнд хурдан хатдаг ажээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй