ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Батганы сорив арилгах луувангийн маск

    Лууван нь А болон С витаминаар баялаг тул арьсанд тэжээл өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Лууван нь тослог арьсанд гайхалтай нөлөөлдөг бөгөөд батганаас үүссэн соривыг арилгаж, унжсан арьсыг чангалж, тэжээл өгнө. 

    Батга болон батганы сорвиний маск

    Найрлага:

    2 ширхэг том лууван

    1 цайны халбага зөгийн бал

    Лимоны шүүс

    1 цайны халбага Оливийн тос/кокосын тос

    Бэлтгэх арга:

    Луувангаа хальслан жижиг хэрчээд 25 минут жигнэнэ. Буцалгавал хамаг амин дэм нь алга болчихно шүү. Ингээд луувангаа нухаад (хуурай арьстай бол 1 цайны халбага, тослог, холимог арьстай бол 2 цайны халбага) лимоны шүүс, зөгийн бал, оливийн тосоо хийн сайтар хутгаад 20 минут байлгана.

    Ингээд холигчтой бол холигчиндоо хийж нухаш болгоно. Цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхээд 15 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ, долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

    1. Лууван, зөгийн бал, сүүтэй маск:

    Энэхүү маск нь арьмыг чийгшүүлж уян зөөлөн болгож тайвшруулна. Арьсны хуурайшилтыг тэнцвэржүүлж гэрэлтсэн болгоно.   

    Луувангаа таллаад арилгана. Шүүсийг нь шахагчаар шахаж авна. Байхгүй бол үрэгчээр үрж байгаад марланд хийгээд шүүсийг нь шахаж авна. Үүн дээрээ 1 цайны халбага сүү, 1 цайны халбага зөгий бал нэмээд сайтар хутгана. 

    Цэвэрхэн нүүрэндээ түрхээд шингэтэл нь иллэг хийнэ. 20 минутын дараа чийгтэй алчуураар арчиж авна. 

    2. Банана, лууван, зөгийн балтай маск

    Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээгээрээ тун алдартай маск юм. Дөнгөж нөсөө үүсэж, үрчлээ үүсэж эхэлж байгаа бол хэрэглээд үзээрэй. 

    Банана нь арьсыг нөхөн сэргээх эрдэсээр баялаг. 

    1 ширхэг банана, 1 цайны халбага луувангийн шүүс,  1 цайны халбага зөгийн балыг сайтар холиод  нүүрэндээ жигд түрхэнэ.  Бүрэн хатсаны дараа бүлээн усаар угаагаарай. 7 хоногт 3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй. 

    3. Лууван, тараг, зөгийн балан маск:

    Эрүүл, амттай, арьсны чийгийг тэнцвэржүүлнэ. Тараг, зөгийн бал нь бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй учир батга, шархыг арилгана.  

    2 цайны халбага луувангийн шүүс, 1 цайны халбага тараг, 1 цайны халбага зөгийн балыг хутгаад  нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаагаарай.  Цонхийж ядарсан арьстай бол өдөр бүр хэрэглэ. 

    Эх сурвалж: beautymall

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй