ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алтан Хальс Индепендент Кино Наадамын бүртгэл үргэлжилж байна

    "Алтан Хальс"  холбооны Алтан Хальс Индепендент Кино Наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF)-ын бүртгэл дуусахад 2 сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Уг кино наадам нь 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Алтан Хальс Андерграунд Кино Наадам нэртэй байсан юм. 

    Өмнөх жилүүдэд андерграунд киног онцлон оролцуулдаг байсан бол энэ жилээс улам өргөжин тэлж индепендент гэж хэлж болохуйц ямар ч киногоо бүртгүүлж болохоор болсон нь оролцогчдод илүү их боломж олгож байгаа юм. 

    Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогчийн (найруулагч) хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм.

    Наадмын үндсэн бүртгэл 2017 оны 5 сарын 1-ийг дуустал буюу 5 сарын 1-ний 23:59 хүртэл үргэлжлэх юм байна.

    Уг наадмын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй