ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хаврын морин уралдаан ирэх сарын 5-нд эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны хавар, зуны хурдан морины уралдааны тов, болох газрыг тогтоолоо. 2017 оны хамгийн эхний морин уралдаан 3-р сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутагт болно. Дүнжингарав төвийн бүсийн хаврын уралдаанаар хаврын морин уралдаан эхэлж, 3-р сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт үргэлжилнэ. Зуны хурдан морин уралдаан Монгол улс даяар 7-р сарын 28-30-ны өдрүүдэд дараах 6 байршилд зохиогдоно. Үүнд:

    • Зүүн бүсийн уралдаан Сүхбаатар аймагт
    • Төвийн бүсийн уралдаан Улаанбаатар хотын Хүй долоон худагт
    • Хойд бүсийн уралдаан Сэлэнгэ аймагт
    • Говийн бүсийн уралдаан Дундговь аймагт
    • Хангайн бүсийн уралдаан Өвөрхангай аймагт
    • Баруун бүсийн уралдаан Увс аймагт тус тус зохион байгуулагдана.

    Түүнчлэн засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ онд манай улсад зохиогдох олон улсын спортын тэмцээн, наадамд улсын төсвөөс 806 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. 2017 онд чөлөөт бөх, шатар, бокс, волейбол, бадминтон, софт теннис, аэробик, хүүхдийн спортын олон улс, Ази, Зүүн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, насанд хүрэгчдийн тэмцээн манай улсад зохиогдоно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй