ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн хөдөлмөрийн баатар цол хүртлээ

    Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

    Монголын яруу найрагт өвөрмөц дүрслэл, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэл хийж, тайз дэлгэцийн шилдэг бүтээн туурвин үндэсний урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсныг нь үнэлж энэхүү цолыг түүнд олгосон юм.

    Тэрээр шагналаа гардсаныхаа дараа сэтгэгдлээ хуваалцлаа. "Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан эрэлхэг зориг илдний ирээр дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа.Гэр бүрэлдүүлдэг, төр бүрэлдүүлдэг, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа.Эх орны минь онгон дагшин уулс, аугаа их Алтай, Бурхан халдун, Отгонтэнгэр, Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа" гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй