ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийтэй ижил, амьдрал орших боломжтой гарагуудыг илрүүлжээ

    NASA-ийн астрономичид манай дэлхийгээс 39 гэрлийн жилийн зайд байгаа одой одыг тойрон эргэх дэлхийтэй ойролцоо хэмжээтэй 7 гарагийг илрүүлснээ зарлажээ.

    Trappist-1 нэртэй энэхүү одыг тойрон эргэх гарагууд бүгд чулуулаг хатуу гадаргатай, шингэн төлөвтэй ус агуулж байх өндөр магадлалтай гэнэ. Одоо телескопын тусламжтайгаар эдгээр гараг дээр амьдрал байгаа эсэхийг судлахаар болжээ.

    Trappist-1-ийн гараг бүр амьдрал орших боломжтой радиустай тойрог замд эргэж байгаа юм. Долоон гарагийн 3-4 дээр нь амьдрал байх өндөр магадлалтай гэнэ.

    Массачусетсийн Технологийн Их сургуулийн гараг судлаач Сара Сигер “Бид харь гарагийн амьдралын эрэл хайгуулд асар том үсрэлт хийлээ” гэж нээлтийг үнэлсэн байна.

    Нээгдсэн гарагууд нь манай дэлхийн 80-90 орчим хувьтай тэнцэх хэмжээтэй, Бумбын оддын ордод (Aquarius) байрлаж байгаа юм. Trappist-1 од нь Бархасбадь гарагийн хэмжээтэй жижиг, улаан (сэрүүн) од бөгөөд гадаргын температур нь манай нарныхаас хоёр дахин бага ажээ. Гэхдээ гарагууд нь ойрхон эргэдэг тул манай дэлхийтэй ижил хэмжээний илч, дулааныг одноосоо авдаг ажээ.

    Од нь ийм жижиг тул тойрог замын хамгийн дотор талд эргэх гарагийн нэг жил нь 1.5 хоногтой тэнцүү. Хамгийн гадна эргэх гарагийн нэг жил нь 20 хоногтой байдаг юм байна.

    Манай нар хэдэн тэрбум жилийн дараа унтрахад Trappist-1 од залуу хэвээрээ байх гэнэ. Уг од устөрөгчөө маш удаан шатаадаг тул дахиад 10 их наяд жил орших боломжтой ажээ. Энэ нь манай нарны системийн наснаас 700 дахин урт хугацаа.

    Хэрвээ дээрх гарагууд үнэхээр амьдрал агуулах таатай нөхцөлтэй бол ийм урт хугацаанд амьдрал үүсэх хангалттай боломжтойг эрдэмтэд хэлж байна.

    Гарагуудын фото зургийг шууд буулгах боломж одоогоор байхгүй. Харин 2018 онд ажиллаж эхлэх JWST телескопын тусламжтайгаар ойрын таван жилд эдгээр гарагуудын агаар мандлыг нэвтлэн ирэх гэрлийг бүртгэж чадах ба ингэснээр амьдрал байгаа эсэх эхний шинж тэмдгийг илрүүлэх юм.

    Эх сурвалж: Techinsider

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй