ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    IPhone-оо усанд унагасан бол юу хийх вэ?

    Хамаг чухал зүйлүүд багтсан хайртай iPhone-оо усанд унагах нь хамгийн азгүй үйл явдлуудын нэг. Тиймээс хэрэглэгч та iPhone утсаа усанд унагаасан бол юу хийх ёстой мэдэж байх нь чухал.

    1. iPhone-оо усанд унагасан хүмүүс паникт ордог. Тиймээс удаан балмагдан зогсохгүйгээр аль болох хурдан уснаас гаргах хэрэгтэй.

    2. Хэрвээ ямар нэгэн USB залгасан байсан бол бүгдийг салгана. Гэртэй бол гэрийг ч бас авах ёстой. Асаах болон цэнэглэх гэж оролдож огт болохгүй.

    3. Утсаа унтраана.

    4. Сим картаа гаргаж авна. Хэрвээ их норсон бол сим карт гэмтэх магадлалтай тул энэ алхмыг алхасч болохгүй. Картаа авахын тулд зориулалтын зүү ашиглана, хэрвээ зүүгээ ойрхон авч яваагүй бол цаасны хавчаар ашиглаж болох юм. Сим карт хадгалдаг хэсгийг iPhone-ний баруун талд байрлах жижиг нүхрүү хатгаснаар гаргаж ирнэ. Симээ, гэртэй нь хамт гаргаж авах хэрэгтэй.

    5. Зөөлөн даавуугаар усыг аль болох хурдан арчина.

    6. Холболт ордог хэсгийн усыг гаргахын тулд утсаа бага зэрэг сэгсэрнэ. Нүхэнд орсон усыг зөөлөн үлээлгэж хатаана. Хэт хүчтэй үлээвэл ус цаашаа орох магадлалтайг анхаарна уу.

    7. Утсаа хатаана. Гэхдээ ямар аргаар хатаах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс будаан дунд хийж хатаадаг. Жижиг хэсгүүд нь утасны нүхрүү орох эрсдлийг эс тооцвол сайн арга. Мөн силика гель ашиглаж болно. Энэ бол шинэ гутал, хувцас худалдан авахад хамгаалах зорилгоор хайрцаг дотор хийсэн байдаг ууттай жижиг гелүүд юм. Мэргэжилтнүүд үүнийг будаанаас илүү үр дүнтэй хэмээн зөвлөж байна. Гэхдээ таны утсыг бүхэлд нь бүрхэж чадах хэмжээний олон ширхэг байх ёстой тул асуудал үүсч магадгүй.  Мөн iPhone-оо хатаахдаа агаарын урсгал ашиглаж болно. Ингэхдээ онгорхой цонхны хажууд тавих, сэнсээр хатаах зэрэг байж болох юм. Гэвч халуун агаараар үлээлгэхгүй байх хэрэгтэй. Норгосон iPhone-оо хатаахдаа хөвөн даавуу болон 00-ийн цаасаар ороохгүй байхыг анхааруулжээ.

    8. Будаанд хатаах аргыг сонголоо гэж бодъё. Утсаа уснаас гаргаснаас хойш дор хаяж 2 өдрийн  турш будаанд байлгана.Ингэхдээ асаахгүй, цэнэглэхгүй, ямар нэгэн залгуурт холбохгүй байх ёстойг анхаарна уу.

    9. iPhone-ныхоо симийг оролттой нь хамт, өмнө нь ямар байсан тэр хэвээр буцааж хийнэ.

    10. Одоо iPhone-оо асаах цаг боллоо. Хэрвээ та азтай бөгөөд дээрх алхмуудыг мөрдсөн бол таны утас асах болно. 

    Эх сурвалж: IPhone center

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй