ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ? (Sky Road – Тэнгэрийн зам)

    Бидний өмнө тулгамдаад буй асуудлуудын нэг нь замын түгжрэл билээ. Энэхүү асуудал дээр СаяСанаа хамт олон агаарын давхар зам барих санаачлага гарган олон нийтэд танилцууллаа. Тэд хэлэхдээ:

    "Замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ?

    Нийслэлчүүд дээрх асуудалд олон жил хариулт, шийдэл хайсаар ирсэн.

    СаяСанаа хамт олон уг асуудалд санаачлага гаргаж төв зам дагасан давхар замын шийдлийг бэлэн болголоо.

    Энэхүү агаарын давхар зам нь Сүлжмэлээс Ботаник хүртэл үргэлжилнэ. Машин зам болон агаарын метро явах бөгөөд Ботаник, Офицеруудын тойрог, Зүүн дөрвөн зам, Багшийн дээд, Баруун дөрвөн зам, Саппорогийн тойрог, Сүлжмэл зэрэг талбаруудад агаарын метроны буудал болон газрын замтай нийлэх уулзварууд байрлана. Монгол улс хөгжиж яваа улс. Өнөөгийн нийгэм, төр засгийн үйл ажиллагааг үргэлж шүүмжлэх биш өөрсдийн ажилладаг салбар дор бүрнээ хөгжлийн шийдлийг санаачилж явъя хэмээн залуучуудыг уриалж “Sky Road”-г толилуулж байна." гэжээ. 

    Ингээд шинэ санаа дэвшүүлж буй СаяСанаа-гийн хамт олонд амжилт хүсээд үүнийг хэрэгжүүлэх өдрийг хүлээж байя.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй