ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хумсны будаг авахдаа юуг анхаарах вэ?

    Хумсны будаг сонгохдоо дараах дөрвөн зүйлийг заавал анхаарах хэрэгтэй. Учир нь хумс амьсгалдаг учраас та яаж арчилж, ямар бүтээгдэхүүн хэрэглэснээс хумс тань эрүүл байх эсэх шалтгаална гэдгийг хэзээ ч бүү март.

    1. Хаана худалдаалж байгааг анхаарах 

    Гадаа ил талбайд худалдаалж байгаа хумсны будгийг авахгүй байх хэрэгтэй. Учир нь нар салхи, агаарын хэм гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж хумсны будгийн чанарт өөрчлөлт орсон байдаг. 


     

    2. Хумсны будагны хугацааг анхаарах 

    Хумсны будаг гэх зэрэг гоо сайхны бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн хугацааг тавьсан байдаг бөгөөд 2-3 жилийн хугацаатай байдаг. Хугацаа нь дууссан буюу хэтэрсэн хумсны будагны чанарт мэдээж өөрчлөлт орно. Ихэвчлэн европын орнууд өдөр-сар-он гэсэн дараалалтай байдаг бол азийн орнууд он-сар- өдөр гэсэн дараалалтай байдаг. 


     

    3. Аль улсын бүтээгдэхүүн болохыг нь анхаарах

    Зарим хумсны будган дээр Made in Korea гэдэг ч юм уу Made in Japan гэж бичэхгүйгээр international bar code буюу олон улсын барааны зураасан кодыг тавьсан байдаг тул энэ кодыг анхаарч аваарай. 
    Манай улсын барааны код 865

    Мэдвэл зохих 15 улсын барааны код: 

    АНУ, Канад- 000~139 
    Франц- 300~379 
    Болгар-380 
    Герман-400~440 
    Орос- 460 ~ 469 
    Япон- 490~ 495 
    Англи- 500~509 
    Хятад- 690~ 695 
    Израли-729 
    Аргентин- 779 
    Итали -800~ 839 
    Чех-859 
    Солонгос-880 
    Энэтхэг-890 
    Вьетнам-893 

    4. Үнэрийг нь анхаарах 

    Сонин сонсогдож магадгүй л дээ. Чанар муутай хумсны будагны үнэр их хурц байдаг. Үнэр нь сул байх тусмаа чанар нь сайн байдаг.

     Хумсаа хэрхэн зөв будах вэ?

    Хумс будахад 3 дараалал байдаг.

    • BASE COAT гэдэг зүйлийг түрхдэг. Энэ нь тэжээл өгч будагнаас хамгаалдаг. Мөн base coat-г түрхэхгүй байснаар хумс шарладаг.
    • Хумсны будгаа 2 давхарлан будна.  Тэгвэл өнгө нь сайн ордог.
    • TOP COAT-г түрхэнэ. Энэ нь будсан хумсыг гялалзуулдаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй