ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сормуусаа эрүүл аргаар хэрхэн урт ургуулах вэ?

    Бүсгүй хүн бүр байгалиас заяасан урт сормуус, алаг нүдтэй болохыг хүсдэг. Сормуус уртасгагч бүтээгдэхүүнүүд гарч ирсэн боловч бүгд үр дүн өгөх үгүй нь эргэлзээтэй. Зарим тодорхой хаяггүй, хулхи бүтээгдэхүүнүүд нөлөө үзүүлэхгүй гэхээсээ илүү муу үр дүн авчрах нь элбэг. 
    Харин гэрийн аргаар, хамгийн энгийн бөгөөд амарханаар урт бас эрүүл сормуустай болох аргуудыг танд зөвлөе. 

    Ногоон цай

    Ногоон цай нь хүний биед маш тустай, гэдэс өвдөх, нүүрэн дээр юм гарах, үс хуурайшиж гэмтэх зэрэг олон зүйлд хэрэг болдог. Харин сормуусыг урт болгодог гэж та өмнө нь сонсож байсан уу? Нүүр цэвэрлэдэг хөвөнгөөс хоёр ширхэгийг аваад хөргөсөн ногоон цайндаа нэгээс дээшгүй минут байлгана. Ингээд дээшээ харж хэвтээд ногоон цайнд түрхсэн хөвөнгөө нүдээ аниад зовхин дээрээ 10 минут байлгана. Ногоон цай нь мөн таны арилаагүй үлдсэн будагны толбуудыг ч шингээж авч цэвэрлэдэг. 

    Оливын тос

    Оливын тосыг зөвхөн шөнийн тос маягаар хэрэглэх ёстой. Хэрэглээгүй, шинэ хөмсөгний сойзыг оливын тосонд дүрээд, яг сормуусаа будаж байгаа мэт тосоо түрхэнэ. Харин өглөө нь сормуусаа нүүр цэвэрлэгч шингэнээр зөөлөн арчихаа мартуузай.

    Өргөст хэмх

    Будгаа сайтар арилгаж цэвэрлэсний дараа өргөст хэмхээ нимгэн хэрчээд нүдэн дээрээ тавина. 20-иос багагүй минут тавьсны дараа өргөст хэмхээ аваад нүдэндээ зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Иллэг хийхээсээ өмнө гараа сайтар угааж ариутгасан байх нь зөв. Өргөст хэмхийн аргыг хэрэглэснээр сормуус тань уртасна мөн нүд тань ч амарч өмнөхөөсөө илүү гэрэлтэнэ. 


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй