ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүссэнээ идсэн ч таргалахгүй байж болно

    Таргалалтаас болж дуртай хоолоо идэж чадахгүй байгаа юм биш биз. Тэгвэл өнөөдрөөс дуртай хоолоо идээд  турж болох нь.

    Энэхүү "усан дэглэм"-ийн ачаар хоёр долоо хоногт 8-12 кг турах боломжтой. Үүнийг хоолны дэглэм гэхээргүй маш энгийн хэрнээ их үр дүнтэй. Энд ганцхан болзол бий, Та хоол идэх бүрийн өмнө 2 аяга ус уух ёстой. Тэгээд 2 аяга ус ууснаас хойш 15-20 минут болоод хоол идэж болно. Үүний дараа 2 цагийн турш юм идэж болохгүй, юу ч ууж болохгүй. Ямар ч шингэн уух хэрэггүй. Тэгээд 2 цаг өнгөрмөгц та дуртай цай, кофегоо ууна. Гэхдээ энэ үед булочк, амттан зэргийг идэж болохгүйг анхаар. 

    Өдөр тутмын хоолны дэглэм 

    Өглөөний унд: 2 аяга ус ууна. Дуртай хүнсээ идэж болно, харин энэ үеэр шингэн ууж болохгүй. 

    Өглөөний ундаас хойш 2 цагийн турш ус ч уухгүй гэдгийг бүү март. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ уугаарай. 

    Үдийн хоол:  2 аяга ус ууна. Хүссэн хоолоо ид, хооллож байхдаа ус, шингэн уухгүй. 

    Зөвхөн 2 цагийн дараа дуртай цай, кофе зэргээ уугаарай. 

    Оройн хоол: 1 аяга ус ууна, хүсвэл 2 аягыг ууж болно. Оройн хоолон дээр мөн л юу дуртайгаа идээрэй. 

    Хоолоо зооглож байхдаа шингэн ууж болохгүй, бас хоолны дараа 2 цагийн турш уух хэрэггүй. Харин 2 цаг өнгөрмөгц та дуртай унд, шингэнээ ууж болно

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй