ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажилладаг шар хантаазтанууд буюу нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэгт ажил үйлчилгээ эрхэлдэг Тохижилт, үйлчилгээний 23 байгууллага, аж ахуйн нэгжийн 920 зам талбайн үйлчлэгч, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцсон байна. Уг зөвлөгөөнөөр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан ажилчдыг тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшууллаа.

    Энэ үеэр тохижилт үйлчилгээний ажилчид Автобусаар үнэгүй зорчих, зам талбайн үйлчлэгч нарын ажлын нөхцлийг хортой нөхцөл гэж үзэж цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг саналыг дэвшүүлж байсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй