ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын баг тамирчид ”Дэлхийн Цом”-ын эхний ялалтаа авч, гараагаа амжилттай эхлүүллээ

    ДАШТ-д багиийн дүнгээр эхний найман байр эзэлсэн багууд өрсөлддөг “Дэлхийн цом”-ын тэмцээн өнөөдөр Ираны Керманшах хотноо эхэллээ. Тэмцээнд энэ жил Иран, Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг, Монголын баг өрсөлдөнө. Манай баг нэгдүгээр тойрогт Энэтхэгийн багийг 7:1 онооны харьцаагаар ялж, гараагаа амжилттай эхлүүллээ. Мөн энэ хэсэгт нэгдүгээр тойрогт Ираны баг Туркийн багийг 8:0 онооны харьцаагаар дийлжээ. “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Азербайжаны баг Оросын багийг 4:4, Гүржийн баг АНУ-ын багийг 7:0 онооны харьцаагаар ялсан байна.

    Монголын багийн бүрэлдэхүүнд:

    •57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар

    •61 кг: ОУХМ Э.Ням-Очир /Гавьяат тамирчин/, ОУХМ Т.Тулга

    •65 кг: ОУХМ Б.Батмагнай

    •70 кг: ОУХМ Г.Мандахнаран /Гавьяат тамирчин/

    •74 кг: ОУХМ Б.Анхбаяр

    •86 кг: ОУХМ П.Өнөрбат /Гавьяат тамирчин/

    •97 кг: Спортын мастер Ө.Батзул

    •125 кг: ОУХМ Н.Золбоо

    Тэмцээнийг онлайнаар үзэхийг хүсвэл дараах линкүүдэд хандана уу.

    Дэвжээ А - https://unitedworldwrestling.org/ru/node/4543

    FS World Cup 2017 - Mat A on Livestream

    Дэвжээ В - https://unitedworldwrestling.org/ru/node/4544

    FS World Cup 2017 - Mat B on Livestream

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй