ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд АНУ-д шүлхий тараах шахав

    АНУ-ын хил, гаалийн хамгаалалтын ажилтнууд нийт 19 кг адууны мах, 5.8 кг адууны засааг Монголын хоёр эмэгтэй зорчигчийн ачаанаас хурааж авчээ. Монголчууд Виржиния мужийн Dulles олон улсын нисэх буудалд ийм ачаатай ирсэн байна. Эмэгтэйчүүдийн нэг нь адууны засааг эмчилгээний зорилгоор ашиглана гэж мэдүүлжээ. Хэрэг явдал 1-р сарын 29-нд болсныг 2-р сарын 16-нд хэвлэлээр цацжээ. Адууны махнаас гадна 3 литр сарлагийн сүү авч явсан эмэгтэйчүүдэд ямар нэг хариуцлага тооцоогүй бөгөөд хууль бус ачааг нь устгасан байна. АНУ-ын хил, гаалийн хамгаалалтын албанаас "Бид зорчигчдынхоо хүнсний бүтээгдэхүүнийг хурааж авч, устгахыг тэр бүр хүсдэггүй. Гэхдээ бид АНУ-ын хөдөө аж ахуйн салбарыг хамгаалах ёстой. Тухайлахад зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүнээс үүдэн гарч болох мал амьтны өвчнөөс сэргийлж, мал аж ахуйн үйлдвэрлэлээ хамгаална" гэж мэдэгдсэн байна. АНУ-д н шүлхий тархаж болзошгүй учраас албан ёсны зөвшөөрөлгүйгээр адууны мах хилээр оруулахыг хориглодог байна. Нэн ялангуяа мал амьтны өвчнөөс шалтгаалж монгол адууны мах нэвтрүүлэхийг үргэлж хориглосоор иржээ.

    Англи эх сурвалжийг энд дарж үзнэ үү. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй