ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жолооч нар энэ сард торгуулгүйгээр татвараа төлнө

    Энэ сард 2 болон 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигч татвараа төлнө. Харин өнгөрсөн сард амжиж татвараа төлөөгүй  жолооч нар энэ сардаа багтаан торгуульгүйгээр төлөх боломжийг бүрдүүлжээ.

    Авто машины татвар хураах явуулын оношилгоо, үзлэгийн төвийг Мишээл төвд ажиллуулж эхэлсэн байна. Явуулын оношилгоо нь зургадугаар сар хүртэл ажиллах бөгөөд жолооч нар Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлж оношлуулах боломжтой юм.

    Татварын улсын байцаагч О.Золбаяр ярихдаа, “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг хураан авч байна. Иргэд харьяа дүүрэг хороо харгалзахгүйгээр аль ч салбар, төв дээр очиж үйлчлүүлж болно” гэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй