ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадын нутагт 4000 орчим монгол саатуулагдаад байна

    Өнгөрсөн бямба гаригаас эхлэн БНХАУ-ын Ганцмодны боомтод ачаа хүргэж очсон хүнд даацын машинуудыг Монгол руу буцааж гаргахгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Тус боомтын орчим өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мотоциклтэй явж байсан хятад иргэн машинд дайруулж амиа алдсан хэрэг гарч, гэмт этгээд хэргийн газрыг орхин зугтсантай холбоотойгоор 4000-аад жолооч нутаг буцаж чадахгүй байдалд хүрсэн байна.

    Улмаар Хятадын хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж, тогтоохын тулд жолооч нарыг ийнхүү “гацаагаад” байна гэж орон нутгийн иргэд хэлэв.    

    Өмнөд хөршид саатуулагдаад буй жолооч нар машинаа удаан хугацаагаар асаагаагүйн улмаас хөдөлгүүр нь хөлдөж, гэсгээх гэж доор нь гал өрдсөнөөс нэг монгол жолооч түлэгдэж, амиа алдсан золгүй явдал ч гарчээ. Мөн жолооч нар архидан согтуурч нэгнээ хутгалсан хэрэг ч гараад байгаа юм. Ийнхүү нэг хэргээс олон ноцтой хэрэг үүдсэн байтал Гадаад харилцааны яам болон холбогдох албаныхан таг дуугүй, нүдэн балай чихэн дүлий мэт байгаад нутгийн иргэд бухимдалтай байгаа аж.    

    Өнөөдрийн байдлаар дээрх хэргүүдийг БНХАУ-ын НАХЯ-ны харьяа ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах танхимын ажилтнууд шалгаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй