ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Галын аюулаас иргэдийн амь насыг аварсан цагдаа нар хугацаанаасаа өмнө цол нэмлээ

    Өнгөрөгч баасан гараг буюу 2-р сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт гал гарч байсныг цагдаагийн хоёр алба хаагч шуурхай арга хэмжээ авч иргэдийн амийг аварсан. Тэгвэл өнөөдөр галын аюулаас гурван хүний халуун амийг аварсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш,  Х.Ариунбат нарыг  "Цагдаагийн алдар" тэмдгээр шагналаа. 

    Болсон үйл явцыг эргэн сийрүүлбэл Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, Х.Ариунбат нар байшингийн хаалгыг эвдэн дотогш нэвтрэхэд гурван хүн үүдний хэсэгт гал гарсныг мэдэхгүй, угаарталтын байдалтай унтаж байжээ. Тэднийг сэрээн гадагш гаргаж, галын тархацыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна. Гал гарсан шалтгааныг Сүхбаатар дүүргийн II хэлтэст шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны утас халсны улмаас гал гарсан гэж дүгнээд байна. 

    Одоогоор гурван иргэний биеийн байдал сайн байгаа бөгөөд  тэдний баатарлаг үйлсийг өндрөөр үнэлж Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар ахмад цолоор шагнасан юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй