ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хосгүй байсан ч Валентины баярыг тэмдэглэх 5 санаа

    2 сарын 14-нд хаашаа ч явсан бүх зүйлс хайр дурлалдаа умбасан хос, баярын уур амьсгал агуулсан зүйлсээр дүүрэн байдаг.  Энэ "мөрөөдлийн орчинд" умбасан хүмүүсийн тоонд багтахгүй хүн сэтгэл гутралд орохүйгээр энэ өдрийг хэрхэн өнгөрөөх вэ?

    1.Ганц бие найзуудын уулзалт зохио

    Сэтгэл зүрх нь одоохондоо чөлөөтэй байгаа найзуудаа дууд. Энэ нь танилцах үдэшлэг биш шүү. Энэ бол баяр тэмдэглэх хүсэлтэй боловч одоогоор ганц бие байгаа хүмүүсийн үдэшлэг гэдгийг эхнээс нь тайлбарла.

    2.Өөртөө цаг гарга

    Ажлаасаа эрт тарж өөртөө цаг гарга.Гоо сайханд ор. Валентины өдөр ажлын тухай бодохгүй өөртөө цаг гаргах өдөр мөн. Ийш тийш ормооргүй бол гэртээ дуртай киногоо үз.

    3.Бусдад хайр түгээ

    Ажлынхаа хүмүүсийг зүрх хэлбэртэй жигнэмэгээр дайлж болно. Найз руугаа утасдаж сайн сайхныг хүсэж болно. Өмсдөггүй хувцсаа асрамжийн газарт өгч болно.

    4.Ирээдүйгээ төлөвлө

    Энэ өдөр үзэг, цаас үзэг аваад ирээдүйгээ төлөвлөж бичихэд яг таарсан өдөр байна. Юу хийх вэ? Зорилгодоо хүрэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Ирээдүйгээ төлөвлө.

    5.Найзуудтайгаа бэлэг солилц

    Найзуудыхаа нэрийг бичсэн цаасыг сугалж хэн хэндээ бэлэг өгөхөө шийд. Нэгнийдээ цугларч сугалсан хүндээ бэлгээ гардуул. 

     

    Эх сурвалж: www.rambler.ru

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй