ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэгээн Валентины өдрийн тухай сонирхолтой баримтууд

    Хоёрдугаар сарын 14-ний өдөр дурлалт хосууд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн, зүрх сэтгэлээ нээн, гэнэтийн бэлэг бэлддэг. Олон оронд өргөн тэмдэглэдэг энэ баярын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

    1. Ромын эзэн хаан II Клавдигийн хаан ширээнд суух үед Валентин санваартан байсан гэсэн домог бий. Эзэн хаан Клавди  Ромын цэргүүдийг гэрлэж болохгүй гэсэн тушаал гаргасан ч Валентин цэргүүдийг нууцаар гэрлүүлж байжээ. Түүний энэ нууц ил болмогц санваартныг шоронд хорьсон гэдэг. Тэрбээр цаазлуулахаасаа өмнө шоронгийн харгалзагчийн сохор охинд дурлан мөргөл залбирлаараа охиныг эдгээсэн гэдэг.

    2. Гэгээн Валентины өдрийн өглөө гэрлээгүй эсрэг хүйстнийхээ хүнтэй таарвал тэр хүн нь ирээдүйн хань нь болно гэж Дундад зууныхан итгэдэг байжээ.

    3. Валентины анхны бэлгийг Орлеаны герцог эхнэртээ илгээж байжээ. Тэрбээр 1415 онд олзлогдсныхоо дараа ийн хайрын өдөр эхнэртээ бэлэг илгээсэн гэдэг. 

    4. Баруун Европд Гэгээн Валентины өдрийг 13 дугаар зуунаас харин АНУ-д 1777 оноос эхлэн өргөн тэмдэглэх болсон байна.

    5. Жил бүр Гэгээн Валентины өдрөөр дэлхий даяар 50 сая гаруй сарнай худалдаалагддаг гэнэ.

    6. АНУ-д 9 сая гаруй хүн Гэгээн Валентины өдрөөр гэрийн тэжээмэл амьтаддаа бэлэг бэлддэг.

    7. Гэгээн Валентины өдөр шоколад, чихрийн худалдааны орлого нэг тэрбум гаруй ам.доллар давдаг гэнэ. 

    8. Жил бүр Гэгээн Валентины өдрөөр Шекспирийн зохиолын Ромео , Жульетта амьдарч байсан Верона руу Жульеттагийн нэр дээр 1,000 орчим захидал ирдэг аж. 

    9. Голландад Гэгээн Валентины өдрөөр онцгой дүрэм үйлчилдэг. Эмэгтэй хүн хоёрдугаар сарын 14-ний өдөр эр хүнээс өөрийн нөхөр болохыг гуйж болдог. Харин эр хүн татгалзах бол хатагтайд торгон даашинз өгдөг гэнэ.

    10. Япончуудын хувьд Гэгээн Валентины өдөр эрчүүдийн баяр болдог. Энэ өдөр эрчүүд нь төрөл бүрийн бэлэг, мэндчилгээнд дарагддаг гэнэ. Харин сарын дараа Цагаан өдөр тохиож, энэ өдрөөр бүсгүйчүүдээ хариу баярлуулдаг юм байна.

    11. Ямайкад энэ өдөр ичимхий бүрэг занг нэг мөр гээдэг. Энэ өдөр хосууд гартаа зөвхөн хуримын бөгж зүүж, нүцгэн гэрлэх ёслол байдаг нь олон жуулчдыг гайхшруулдаг гэнэ. 

    12. Иран болон Саудын Арабт Гэгээн Валентины өдрийг хориглосон байдаг, хууль зөрчвөл их хэмжээний торгууль төлнө. 

    13. Хэдийгээр бүсгүйчүүд Гэгээн Валентины өдрийг илүүтэй догдлон хүлээж, ихэд чармайн бэлддэг ч эрчүүд л илүү их мөнгө зарцуулдаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд л Америкийн эрчүүд энэ өдрийн бэлгэнд 150 орчим ам доллар зарцуулсан бол эмэгтэйчүүд 85 ам.доллараас илүү мөнгө гаргаагүй гэсэн судалгаа гарчээ. 

    14. Durex компанийн хийсэн тооцооллоор Гэгээн Валентины өдрөөр бэлгэвчний борлуулалт 25 хувиар өсдөг гэнэ. Харин энэ өдрөөс хойш сар орчмын дараа жирэмснийг шалгах сорилын эрэлт эрс нэмэгддэг гэнэ. 

    Эх сурвалж: vashgolos.net, 1001facts.info 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй