ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орон сууц, оюутны сургалтын төлбөрт татварын хөнгөлөлт үзүүлэх материал авах хугацаа маргааш дуусна

    Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-н буюу маргааш дуусна. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагддаг.

    ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу  Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авч байгаа аж.

    Бүрдүүлэх материал

    Цэнхэр дэвтэр хэрхэн авах вэ?

    Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр /Цэнхэр дэвтэр/ авахдаа 2% зураг цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны  тодорхойлолт, дэвтрийн үнэ 500 төгрөгтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.

    Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч  ТБ-06/А/ тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээний хамт бөглөн цахимаар илгээх ба тайлан, мэдээ тус бүрийг 2 хувь хэвлэн, татварын албанд хандсан Албан татварын илүү төлөлт баталгаажуулах хүсэлт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хандсан Буцаан олголт авах хүсэлтийн хамт нэгдсэн загварын дагуу гарган бусад бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.

     Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх АНХНЫ жилд дараах материалыг бүрдүүлнэ.

    Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

    Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

    Хүсэлт

    Иргэний үнэмлэх, хуулбар

    Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

    ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

    Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар

    Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ

    Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,

    Хөрөнгийн үнэлгээний тайлан

    ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт

    Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

    Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх ДАРААГИЙН жилд дараах материалыг бүрдүүлнэ.

    Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

    Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

    Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%

    Хүсэлт

    Иргэний үнэмлэх, хуулбар

    Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

    ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

    ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар /Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

    Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,

    Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

    Хүсэлт

    Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар

    Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/

    Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

    Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

    Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

    ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар /Оюутан өөрөө ажил хийж төлбөрөө төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

    Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

    Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

    Хүсэлт

    Оюутны иргэний үнэмлэх, хуулбар

    Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт

    Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

    Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

    Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

     

    Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй