ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Элэгний үнэ төлбөргүй оношилгоо хийж байна

    Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд элэгний өвчлөл эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс элэгний хорт хавдар, энэ төрлийн өвчлөлөөр дэлхийд 1 дүгээрт бичигддэг болсон. Тиймээс иргэдийн дундах элэгний өвчлөлийг бууруулахын тулд “Гранд Мед” эмнэлэг олон талын үнэ төлбөргүй үзлэгийг үе шаттай зохион байгуулж буй билээ.

    Энэ удаад “Гранд Мед” эмнэлэг Энэтхэгийн “BLK” эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн захирал доктор, профессор Санжая Синг Негаг урьж, хоёрдугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд элэгний үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо явуулж байна.

    Санжая Синг Нега эмч нь элэг шилжүүлэн суулгах 500 гаруй мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд АНУ-ын Мэс засалчдын хамтын нийгэмлэгээс шагнал хүртсэн анхны энэтхэг эмч болжээ. Тэрбээр “Гранд Мед” эмнэлэгтэй цаашид хамтран ажиллаж, элэг шилжүүлэн суулгах дэлхийн түвшний чанартай хагалгааг харьцангуй хямд зардлаар хийж, монголчуудад эрүүл саруулыг олоход нь туслах боломжтой болсноо дурдсан юм.  

    Иргэн Та элэгний үнэ төлбөргүй үзлэгт хамрагдахыг хүсвэл “Гранд Мед” эмнэлгийн лавлах утас 77000066 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй