ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шивээсний утга учир

    Эрвээхий

    Эрвээхий нь  бүсгүй хүний залуу нас, гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болдог. Харин Япончууд эрвээхийг нас барсан хүний дурсгалд зориулж шивүүлдэг.

    Сарны хиртэлт

    Энэхүү шивээс нь амьдралын илэрхийлэл . Хүний амьдралыг тойрог замаар төлөөлүүлж хүний үйлийн үр эргээд ирдэг гэх санааг харуулдаг.

    Гавал ба могой

    Үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог. 

    Кой загас

    Японы эртний домогт Кой загас нь өндөр ууланд авирч гараад луу болон хувирдаг тухай гардаг ажээ. Кой загасны шивээс нь амжилт, хүсэл тэмүүллийг бэлгэддэг хэмээн Япон хүмүүс ихээр хийлгэдэг бөгөөд өнөө үед өөр улсын иргэд ч хийлгэх нь их болжээ. Эрт үед Самурайн эр зоригийг илэрхийлдэг байсан ч гэж ярьдаг.

    Сарнай

    Үнэнч бөгөөд жинхэнэ хайрыг илэрхийлдэг шивээс юм. Өргөстэй сарнай  нь дүрэлзсэн эрч хүчтэй басхүү хүсэл шуналдаа тачаадсан нэгнийг илэрхийлдэг ажээ.

    Шувуу

    Нисч буй шувуу нь эрх чөлөө, хүсэл мөрөөдлийг илэрхийлдэг. Харин мөчир дээр сууж байгаа эсвэл ямар нэгэн хөдөлгөөнгүй  шувуу нь амар амгалан байдлын илэрхийлэл юм.

    Хорусын нүд 

    Эртний Египетийн шүтээн шонхор толгойтой эрэгтэй хүнийг Хорус гэдэг. Хорусын нүдийг бие дээрээ шивүүлснээр аз,од, баян чинээлэг байдлыг дуудаж муу ёр, өвчин зовлонгоос хамгаалдаг гэж үздэг ажээ.

    Өд

    Өд н эсрэг тэсрэг утгыг илэрхийлдэг. Зарим нь үхэл азгүйтлыг дууддаг гэдэг бол нөгөө хэсэг нь аз жаргалтай амьдралын бэлгэдэл гэж үздэг. Тэгвэл өд шивүүлэх бол сайтар судлахыг зөвлөе.

    Муур

    Египетчүүдээс уламжлагдан ирсэн муурийн шивээс нь бусдаас үл хамаарах биеэ даасан тусгаар байдлыг илэрхийлдэг байна.

    Од

    Тэнгэрийн одод хүрэх буюу хүсэл мөрөөдөлдөө хүрч буйг илэрхийлдэг гэж хэмээн одон шивээсийг тайлбарладаг юм. Нөгөө талаас мөн эзнийхээ амьдралыг гэрэлтүүлэн гийгүүлэх гэсэн санааг ч агуулдаг.

    Зүүд манагч

    Энэхүү шивээс нь азгүйтэл, муу муухай зүйлсээс хамгаалдаг  үздэг байна. Зүүд манагчийг шивүүлснээр танд аз жаргал, амжилт, эд баялаг үргэлж дагах болно.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй