ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Улаанбаатарын өвлийн наадам” өргөн хүрээтэй зохиогдлоо

    Нийслэлчүүд бямба гарагийн амралтаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүллээ. НЗДТГ, НАЖГ-аас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын өвлийн наадам” гэр бүлийн баяр энэ жил урд өмнөх жилүүдээс ч өргөн хүрээтэй боллоо. Тэмцээний хамгийн өндөр шагналтай үндэсний хувцастай шилдэг оролцогчид эхэнд тодорсон бол гэр бүлийн буухиа , цасан урлал, мөсөн сур болон мөсөн шагай сонирхогчдын тэмцээн ар араасаа үргэлжилсэн. Мөсөн сурын УАШТ, Регбийн Улаанбаатарын цомын АШТ гэсэн өргөн цар хүрээтэй тэмцээнүүдээс гадна онц сонирхолтой мотоциклийн үзүүлбэр, нохой чарга, өвлийн дугуйн үйлчилгээ, аялалын хувцас, эдлэлийн худалдаа, мини-амьтны хүрээлэн гээд нүд хужирлах үзэж сонирхох зүйлс олон байлаа. Айсуй хаврын баярыг мэдрүүлсэн  энэ өдөр цаг агаар ч дулаан байсан тул Улаанбаатар чуулгын урлагийн тоглолтыг ч нийслэлчүүд тухлан үзсэн юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй