ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Долоон настай О.Нандин Олон улсын төгөлдөр хуурчдын наадмын хошой аварга боллоо

    “Сьюдад-де-Уэска” /”Ciudad de Huesca”/ Олон улсын төгөлдөр хуурчдын наадам Испанийн Уэска хотод 1-р сарын 23-29-ний өдрүүдэд болж өнгөрсөн. 

    Тодруулбал, 12 дахь удаагийн “Сьюдад-де-Уэска” Олон улсын төгөлдөр хуурчдын наадамд Япон, Хятад, БНСУ, Канад, Польш, ОХУ, Итали, Испани болон Монгол зэрэг 10 гаруй орны залуу авьяастнууд өрсөлдсөнөөс 7 настай О.Нандин охин 13 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлж, алтан медаль хүртлээ. Тэрээр 2015 онд мөн 13 хүртэлх насны ангилалд оролцож алтан медаль хүртэж байжээ.

    Түүнчлэн 2-р байранд, “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, 3-р байранд, “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар оржээ. Мөн 6 настай Д.Энэрэлт 9 хүртэлх насны ангилалд 1-р байранд тус тус шалгарчээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй