ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн чамин мөнгөн дэвсгэртүүд

    Аливаа улсын мөнгөн тэмдэгт загвар нь энгийн үнэт цаас бус, харин жинхэнэ дизайнеруудын ур ухаан шаардсан  байдаг. Тэгвэл, дэлхийн хамгийн гоёмсог, чамин, сэтгэл хоногшихуйц өнгө төрхтэй мөнгөн тэмдэгтүүдийг сонирхуулъя.

    Фарерын крона

    Фарерын арлууд бол Данийн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг. Данийн Үндэсний Банк нь мөнгөн тэмдэгтийн загварын зохиогчийн эрхийг эзэмшдэг. Энэхүү мөнгөн тэмдэгт нь нойтон цаасан дээр усан будгаар зурсан мэт харагддаг аж.  Фарер бол хур ихтэй газар нутаг. Тэнд жилийн 300 өдөр нь хур тунадастай байдаг. Иймээс мөнгөн тэмдэгтийн загварт голдуу усны элемент орсон байдаг аж.  Харин урвуу хэсэгт нь арлын үзэсгэлэнт газруудыг дүрсэлжээ.

    Францын номхон далайн франк

    Францын нутаг дэвсгэр болох Полинези бол Номхон Далайн өмнөд хэсэгт орших уулархаг арлуудаас бүрддэг. Мөнгөн тэмдэгт дээр голдуу тухайн газар нутгийн уугуул оршин суугчид болон аялагчдыг дүрсэлсэн бол эсрэг талд нь арлын ургамал, амьтны аймгийг дүрсэлжээ.

    Самоаны тала

    Тала нь Номхон Далайн өмнөд хэсэгт орших Самоа хэмээх тусгаар тогтносон арал улсын мөнгөн тэмдэгт юм. 20-тын тала дээр Сопоага хүрхрээг харах боломжтой бол эсрэг талд нь арал дээр амьдардаг онцлог шувууг дүрсэлжээ. Мөнгөн тэмдэгтийн  гол хэсгийг улсын тэргүүний ордон чимсэн байна.

    Фижи доллар

    Фижи бол Номхон Далайн өмнөд хэсэгт орших нэгэн арал улс. Фижи улсын мөнгөн тэмдэгт дээр тус улсын ургамал амьтны ертөнцийг дүрсэлсэн байдаг.  

    Бермудын доллар

    Бермуд бол Их Британи улсын хилийн чанад дахь нутаг дэвсгэр хэдий ч валютын ханш нь америк доллараас маш их хамааралтай. Мөнгөн тэмдэгтийн босоо хэсэгт амьтны ертөнцийг дүрсэлсэн байдаг бол эсрэг талд нь Бермудын арлын түүхэн дурсгалт газрыг дүрсэлжээ.

    Хонгконг доллар

    Хонгконгт мөнгөний урсгалыг Хонконгийн Засгийн газраас гадна арилжааны гурван банк хариуцдаг. Хонгконг долларыг харахад кибер зураг мэт санагддаг. Ингэж мөнгөн тэмдэгтийн загварыг дүрсэлсэн нь хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэгчидтэй тэмцэж буй бодлого ажээ. Мөн эрчимтэй хөгжиж буй хотын уур амьсгалыг харуулахыг зорьсон байна.

    Казахстаны тенге

    2013 онд Олон улсын мөнгөн тэмдэгтийн холбооноос 5000-тын тенгег 2012 оны шилдэг мөнгөн тэмдэгт хэмээн зарлажээ. Харин 2016 онд “The Telegraph”-ийн дүгнэлтээр 10 мянгатын тенге дэлхийн хамгийн гоёмсог валютын чансааг тэргүүлжээ. Тус мөнгөн тэмдэгтийн нүүрэн хэсэгт эрдэмтэн, философич Аль-Фарабигийн хөрөг зургийг дүрсэлсэн бол эсрэг талд нь уулс болон цасны баавгайг дүрсэлжээ.

    Багамын доллар

    Багамын арал нь Карибын тэнгисээс холгүй оршдог чамин улс. Тус улсын мөнгөн тэмдэгт ч мөн адил чамин. Мөнгөн тэмдэгт дээр гудамжны парадын жүжигчид болон II Елизавета хатан хаан Сесил Уоллес-Уитфилд болон Багамын арлын газрын зураг дүрслэгдсэн байдаг.

    Кука арлуудын доллар

    Тус мөнгөн тэмдэг дээр Ине хэмээх акул дээр суусан усан дагиныг дүрсэлсэн байдаг.

    Эх сурвалж: Коммерсант

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй