ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бидний мэдээгүй IPhone-ий нууц чанарууд

    1.Нэг товчлуур дараад л утсаа илүү хурдан цэнэглэж болно.

    Утсаа цэнэглэгдэхийг хүлээсээр залхаж байна уу? Тэгвэл та утсаа цэнэглэхдээ “flight safe mode” дээр тохируул. Мөн wifi 3G ээ унтраах хэрэгтэй. Ингэснээр таны утас хурдан цэнэглэгдэх болно.

    2. IPhone  таны тухай найзаас чинь илүү мэднэ гэвэл та итгэх үү?

    Iphone таны бүх мэдээллийг цуглуулж байдаг. Таны хамгийн их хэрэглэдэг аппликейшнүүд ямар хэмжээний дата ашиглаж байгааг мэдсэн байдаг. Огтхон ч ажиглахгүйгээр хаана байгааг тань хүртэл мэдчихсэн байдаг. Settings- privacy-Location Services-System services-Frequent Locations гэж ороод үзээрэй. Хаана ямар газраар хэр удаан хугацаа өнгөрүүлснийг тэмдэглэж байдаг.

    3. Хүссэнээрээ зураг авахууахыг хүсвэл фокусаа тааруулаад түгж

    Бид бүгд зураг авахдаа фокусыг нь тааруулахын тулд дэлгэцэн дээр дардаг. Гэхдээ энэ нь залхмаар. Дөнгөж эхний зургийг аваад, камер хөдөлгөх болгонд фокус алдаж, дүрс сарнидаг. Тэгвэл дахин ийм асуудал үүсэхгүй боллоо. Зураг авахдаа дэлгэцэн дээр “AF locked” гэж бичиг гарах хүртэл /1-2 секунд/ дараарай. Одоо тэ эргэлдэж эргүүлж, савласан ч фокусаа огтхон ч алдахгүй зураг авах болно.

    4. Хэрхэн чичирч байгаагаар нь хэн залгаж байгааг мэдэх боломжтой

    Хадгалсан утасны дугаарын жагсаалтруугаа /contacts/ ороод, хүссэн хүнээ сонгоод, edit гэсэн сонголтыг хийгээрэй. Эндээс та утасны чичиргээн /vibration/-ий олон сонголтыг харна. Хүссэн чичиргээгээ сонгоорой.

    5. Утсандаа хүрэлгүйгээр зургаа ав

    Зургаа бага зэрэг холоос авахыг хүсвэл чихэвчээ утсандаа холбоод, зайнаас, чихэвчнийхээ дуу ихэсгэх, багасгах товчин дээр зэрэг дарахад болно.

    6. Хэр удаан хугацаанд мессежний хариу хүлээн сууснаа мэдэж болно

    Бид бүгдэд хэн нэгнээс хариу хүлээж, утсаа харан суудаг үе бий. Мессеж рүүгээ ороод дэлгэцийг хуруугаараа баруун тийш эргүүлээрэй. Ингэснээр ирсэн очсон мессеж бүрийн нийт хугацааг тодорхой харж болно.

    Эх сурвалж: digitalspy.com

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй