ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ сарыг дуусахаас өмнө үзвэл зохих үзвэрүүд

    Дарио Фо “Чөлөөт хос” инээдмийн жүжиг

    • Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
    • Хэзээ: 2017 оны 01-р сарын 27, 28 18:00
    • Зохион байгуулагч: Улсын Драмын Эрдмийн Театр
    • Тоглолтын төрөл: Жүжиг
    • Үргэлжлэх хугацаа: 100 минут
    • Насны ангилал: 18+
    • Тасалбарын үнэ: 20,000 ₮, 15,000 ₮, 10,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фо "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжиг

    Найруулагч: МУУГЗ Ч.Найдандорж
    Дүрүүдэд:
    Антония эхнэр - Ц.Баясгалан
    Нөхөр - Э.Тодгэрэл
    Профессор нууц амраг - Г.Дөлгөөн-Аюуш

    Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ "чөлөөт хос"-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэн шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна.

    Энэ бүхний учрыг "Чөлөөт хос" жүжиг танд тайлах нь ээ.

    П.И.Чайковский "Хунт нуур"

    • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Хэзээ: 2017 оны 01-р сарын 28, 05.13 17:00
    • Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Тоглолтын төрөл: Балет
    • Үргэлжлэх хугацаа: 120 минут
    • Насны ангилал: 7+
    • Тасалбарын үнэ: 30,000 ₮, 20,000 ₮, 10,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет 

    Хөгжим: П.И.Чайковский
    Цомнол: В.И.Бегичев, В.Ф.Гельцер
    Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ, Н.Туулайхүү УГЗ
    Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
    Туслах найруулагч: Ц.Чинзориг
    Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ

    Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл "Хунт нуур" балетыг УДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож УДБЭТ-ын хамт олон 2015 оны 6-р сард үзэгч олон та бүхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

    "Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

    "Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

    Гол дүрүүд: 
    ОДЕТТА - Хорон санаат шидтэний хун болгон хувиргасан сайхан сэтгэлт гүнж - СТА О.Анужин
    ОДИЛЛИЯ - Хорон санаат Ротбарт гүнгийн охин - СТА О.Анужин
    ХАН ХҮҮ ЗИГФРИД - СТА О.Ганцоож
    РОТБАРТ
    АЛИА САЛБАДАЙ 
    ПА-де-труа 
    Хатан эх 
    Жижиг хунгууд 
    Том Хунгууд 
    УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.

    Ц.Нацагдорж "Үүлэн заяа"

    • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Хэзээ: 2017 оны 01-р сарын 29, 03.04 17:00
    • Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Тоглолтын төрөл: Дуурь
    • Үргэлжлэх хугацаа: 120 минут
    • Насны ангилал: 7+
    • Тасалбарын үнэ: 20,000 ₮, 15,000 ₮, 10,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

    Хөгжим: Ц.Нацагдорж ТШ
    Цомнол: Ш.Шажинбат
    Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
    Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
    Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
    Тайзнаа анх тавигдсан: 1988.04.29

    Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 4 дуурь, 1 бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисны дотор Ш.Шажинбатын цомнол "Үүлэн заяа" хэмээх энэхүү дуурь, IV симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбар гэсэн энэ гурван бүтээлээрээ 1993 онд Төрийн соёрхол хүртсэн билээ.

    "Үүлэн заяа" дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм.

    "Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим" хэмээн үнэлэгдсэн "Үүлэн заяа" дуурийг 1-р сарын 29-ний 17 цагт УДБЭТ-ын тайзнаас сонсохыг урьж байна.

    Гол дүрүүд:

    ХОРОЛДОЙ, Тэргүүн ноён (бас) - СТА О.Хүрэлбаатар
    НАРАНЗЭЛ, Хоролдойн охин (сопрано) - Б.Энхнаран
    ТӨМӨРТӨР, Наранзэлийн нөхөр (тенор) - М.Даваадорж
    ТЭНҮҮН, Хоролдойн хүү (баритон) - СТА А.Сайнбаяр
    ЦУРХАЙ, шивэгчин (меццо-сопрано) - СТА М.Дариймаа
    ХООВОНДОЙ, Цурхайн нөхөр (бас-баритон) - СТА Э.Бумхүү
    I, II Ард - СТА Б.Алтанхуяг, Э.Отгонбат
    НАЙДАН ОТОЧ - Д.Эрдэнэ-Очир

    Чөтгөрүүд, нутгийн ардын дүрд найрал дуучид оролцон тоглоно.

    Цахим тасалбарыг TICKET.mn
    Тасалбар хүргэлт: 1900 1800
    Тасалбарыг УДБЭТ-ын касс ба дараах кассуудаас авах боломжтой.

    TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
    1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00 
    2) TicketBox 1Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
    3) TicketBox 2EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
    4) TicketBox 3Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй