ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийтийн тээвэр жирэмсэн эхчүүдэд зориулсан 2000 ягаан суудалтай болно

    Сэтгүүлч Э. Баасансүрэн - HiUB.mn -

    Нийтийн тээврээр зорчдог жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан суудал тодорхой зааж өгөөгүйгээс шаардлага тавих үндэслэл бүрдээгүй юм.

    Тэгвэл “Монголын Энтрепренёр Ээжүүдийн Холбоо” ТББ-аас Нийслэлийн нийтийн тээврийн 1000 автобусанд Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулж ягаан суудал бий болгох нөлөөллийн аяныг эхлүүлсэн байна.

    Энэхүү аянаар нэг автобусанд зориулалтын хоёр ягаан суудал байх бөгөөд ирэх гуравдугаар сарын 8 гэхэд автобусанд жирэмсэн эсвэл хүүхэдтэйгээ орж ирэхэд таныг ягаан суудал угтаж, таны бяцхан үр хэвлийд байх мөчөөсөө эрүүл, аюулгүй орчинд өсөж, бойжих эрх нь хангагдаж, өөрийн мэдлийн суудалтай болж нийгэмд эерэг хандлагатай соёл бий болох аж. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй