ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алс холд суугаа хайртай хүнээ үнсэх боломжтой боллоо

    Дэлхийн хаа нэгтээ сурч, хөдөлмөрлөж байгаа хайртай дотны хүнтэйгээ интернэт ашиглан дүрсээ харж дуу хоолойгоо сонсож болдог ч үнсэх боломжгүй байдаг. Тэгвэл Япон, Британий судлаачид хамтран Kissenger гар утасны төхөөрөмжийг зохион бүтээжээ.

    Тодруулбал, энэхүү төхөөрөмж нь таны утсанд холбогдох бодит төхөөрөмж бөгөөд дэлхийн хаана ч орших хүнийг үнсэж болох юм. Учир нь ухаалаг утсанд холбогдох энэхүү төхөөрөмжийн зөөлөн суурийг үнсэхэд, тэрхүү үнсэлтийг хосын тань утсанд холбогдсон төхөөрөмжинд дамжуулна. Мөн эцэг эхчүүд үүгээр үр хүүхдүүдээ ч үнсэж болох юм.

    Зохион бүтээгчдийн хэлснээр жинхэнэ үнсэлт мэдрүүлэхэд цаашид хийх зүйл их бий. Дараагийн шатанд үнэр дамжуулагч суурилуулж өгөх бөгөөд үүгээр хайртай хүнийхээ дотно үнэрийг үнэртэх боломжтой болно гэжээ.

    Kissenger-ийг авах хүсэлтэй хүмүүс http://get.kissengers.com/ -д бүртгүүлээд хэзээ худалдаанд гарахыг нь мэдэж болох юм байна.

                                                          Э.Сүрэн

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй