ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Утаан дотор юу, юу байдгийг мэдэх үү?

    Улаанбаатар хотын иргэд нийтээрээ утааны хорт лагерьт хоригдож буй мэт амь нас, эрүүл мэнд, үр удмаараа хохирдог. Энэ байдал арав гаруй жил үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн хоёр жил улам идэвхжээд байгаа билээ. Тэгвэл утаанд агуулагддаг хий бидний эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг харъя.

    Азотын ислүүд NO2: Ерөнхий өвчлөл-Цочмог бронхит.  Утаа униар болон хүчиллэг тундсыг их хэмжээгээр бий болгодог бөгөөд бензин, дизель, нүүрс мэтийн түлшний шаталтаас үүсдэг. Энэ нь өвлийн улиралд хүүхдийн амьсгалын замын өвчнийг ихэсгэдэг. Мөн хүний хамар нүдний салст бүрхэвчийг цочроож, өвчин хуучийг сэдрээх, биеийн дархлааг сулруулах зэргээр нөлөөлдөг байна.

    Хүхэрлэг хий SO2: Ерөнхий өвчлөл- Амьсгалийн замын үрсэвсэл. Нүүрсний шаталтаас үүсдэг. Голдуу нүүрс түлдэг дулааны цахилгаан станцуудаас хаягддаг. Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын галлагаа хүхэрлэг хийн эх үүсвэр болоод байна. Хүхэрлэг хий нь уушигны үрэвслийг бий болгоод зогсохгүй зүрх судасны архаг өвчнийг хурцатгана.

    Аэрозол- РМ10,РМ2.5: Ерөнхий өвчлөл-Уушиний үрэвсэл.Харьцангуй том РМ10 тоосонцор нь дизель хөдөлгүүрт машин, шороон зам дээр явж байгаа автомашины дугуйнаас дэгдсэн шороо, тоосноос үүсдэг.

    Харьцангуй жижиг РМ2,5 нарийн ширхэгтэй тоосонцор нь агаар мандалд явагдаж буй химийн урвалаас үүсдэг. Эдгээр тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушигны архаг өвчнийг сэдрээж хорт хавдар үүсгэдэг байна.

    Нүүрстөрөгчийн дутуу исэл-СО2: Ерөнхий өвчлөл - Архаг бронхит. Үнэргүй, өнгөгүй хий бөгөөд ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймрийн шаталт, үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүснэ. Хүний бие махбодь, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Цээжээр өвдөх, рефлексийг сулруулж унтаа байдалд оруулдаг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй